МҮЭ-ийн холбооны шаардлага үр дүнд хүрч байна гэжээ

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар өмнөх хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцлээ. 

МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-ны өдөр зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалын үеэр Засгийн газарт тавьсан шаардлага болох тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэл, татварын нэмэгдэл зэрэг асуудлын хүрээнд гаргасан ажлын хэсгийн санал дүгнэлтэд тэтгэврийн насыг аажмаар буюу жилд гурван сараар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлэх асуудлыг 2022 он хүртэл хойшлуулах, хувь хүний орлогын албан татварыг ногдуулах жилийн орлогын доод хэмжээг сард гурван сая төгрөг болгон өсгөх, нийгмийн даатгалын шимгтгэлийг хэвээр үлдээхээр тусгасан байна. 
МҮЭ-ийн холбооны зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах асуудлыг цаашид УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн улирлын шинж чанартай ажил тухайлбал уул уурхай, барилга, авто замын салбарт ажиллаж буй иргэдийг хувь хүний орлогын албан татварын шатлалаас чөлөөлөх, тэтгэвэрт гарах насаа хувь хүн өөрөө сонгох уян хатан зохицуулалтыг тусгах зэрэг саналууд гарлаа.

Үндэсний хорооноос гаргасан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх юм. Дээрх асуудлаар Засгийн газар ОУВС-тай энэ сарын сүүлчээр хийх хэлэлцээрийн үеэр тохиролцоонд хүрвэл дагалдан гарах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах аж. Ийнхүү МҮЭ-ийн холбооноос тавьсан шаардлага үр дүнд хүрч байгаа гэж үзэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. МҮЭ-ийн холбоо болон ард иргэдээс тавьсан шаардлагын дагуу гэвэл оновчтой ойлголт болно.Бага ч гэсэн асуудлыг шийдвэрлэхээр хичээсэн байна.Хойшид ард түмнээ бага шиг бухимдуулбал сайн байна

    0 0 Хариу бичих
  2. Yu n bolood bga yum hudlaa yarihaa bol ldoo

    0 0 Хариу бичих