Дөрөвдүгээр сарын 1-нээс бүтээн байгуулалтын ажил эхэлнэ

Eagle.mn


Нийслэлийн Засаг дарга С.Батболд гуравдугаар сарын 1 гэхэд нийслэл хот худалдан авах, хөрөнгө оруулалтын ажлаа зарлаж, дөрөвдүгээр сарын 1-нээс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэлээ. 2018 он бол хариуцлагаа дээшлүүлж, ажлаа эрчимжүүлэх чухал жил учраас бүтээн байгуулалтыг өрнүүлж, газар чөлөөлөх, цэцэрлэг сургуулийн  барилгын ажил болон түрээсийн орон сууц, сервис центр зэрэг үндсэн чиглэлд тусгасан зорилтод ажлуудаа хийх ёстойг тэрбээр дүүргүүдийн засаг дарга нарт санууллаа.

Худалдан авах, тендерийн эрх шилжүүлэх ажлуудыг хоёрдугаар сард багтаан дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг хотын дарга нийслэлийн төр захиргааны байгууллагуудад үүрэг болгосон байна.

Энэ жил Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвөөр 412.4 тэрбум төгрөгийн ажил хийнэ. Тухайлбал,

  • Улсын төсвөөс 212 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 192.8 тэрбум,
  • Нийслэлийн төсвөөр 95 төсөл арга хэмжээнд 153 тэрбум төгрөг,
  • Гадаадын зээл тусламжаар 14 төсөл арга хэмжээнд 55.1 тэрбум төгрөг,
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 129 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Үүнээс нийгмийн салбар буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг өргөтгөх шинэчлэхэд 140.4 тэрбум төгрөг зарцуулна. Хот байгуулалтын салбарт 125 тэрбум төгрөг, авто замын салбарт 51.4 тэрбум төгрөг, байгаль орчин, хот тохижилтын салбарт 22.1 тэрбум төгрөг, бусад салбарт 17.5 тэрбум төгрөг  төсөвлөжээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 412.5 тэр бум төгрөг гэдэг чинь их мөнгө шүү.Хийгдэх ажлын зураг төсөв хэд хугарсан байдлаар хийгддэг гэсэн.Арай тийм тоогоор яриад байгаа юм биш биз дээ.Сонсоход сансарын тоо шиг л сонсогдож байна шүү.

    0 0 Хариу бичих
  2. Uunees heden terbumig n halaaslaharar tuluvlusun ve

    0 0 Хариу бичих