Ахуйн цахим техникийн томоохон үзэсгэлэнгийн хачирхалтай зохиомжууд

Нэгдүгээр сарын 9-нд уламжлал болоод байгаа  хэрэглээний ахуй цахим техникийн  CES үзэсгэлэн Америкт нээгдэн ажиллав. Өөрийн нэрийн дагуух  хэрэглээний гэсэн статусаа үзэсгэлэн аль эрт  алдсан бөгөөд одоо тэнд нисдэг хөлсний тэрэгний футурын концептаас эхлээд танигдаж амжаагүй яваа компаниудын хүнд онцын хэрэггүй, дахин харагдахааргүй гажетуудыг үзүүлж байна. Өнөөдөр Лас-Вегаст  үзүүлж байгаа тэр хачирхалтай техникийн зах зухаас  танилцуулья.

Ухаалаг буйдан

“Италийн тавилгын инновацийн  үйлдвэрлэгч шинэ “хувьсгалч” гэх бүтээгдэхүүнээ  хоёр дахь жилдээ дараалан Лас-Вегасын  CES үзэсгэлэн дээр танилцуулж байна” гэж Miliboo компанийн нэг бүтээмж болох ухаалаг буйданд зориулсан хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Уг мэдээ нь  өөрөө сонгодог ч гэмээр. Учир нь  бусад гажетууд ийм  тодорхойлолтыг тэр болгон аваад байдаггүй.

Milibooгийн сэтгэмжийн ертөнцөд бол хүн энэ диван дээр хэвтээд л босохгүй амьдарч болох аж. Түүнийг тасалгааны гэрэл дулааныг тохируулахаас эхлээд смартфоноо цэнэглэх, телевиз, гэр ахуйн цахим төхөөрөмжөө ажиллуулж тохируулах бүхий л цахим төхөөрөмжөөр тоногложээ.

Гэхдээ түүн дээр амьдралаа өнгөрөөхөд нэг саад бий. Тоноглогдсон  төхөөрөмжүүд нь эзнийхээ  үйлдлийн идэвхийг хянаж зааж байдаг. “Манай ухаалаг буйдан хэрэглэгчийн амьдралыг хувьсгалжуулж байна. Нэн ялангуяа чичирхийлэлттэй суудал, хөдөлгөөнийг хянах төхөөрөмжүүд нь телевиз үзэх туршлагыг шинэчилж өгнө” хэмээн Miliboo компанийг үндэслэгч Гийом Лаченаль (Guillaume Lachenal) тайлбарлав. “Ирээдүйн буйдангийн” үнэ ба  үйлдвэрлэлтийн талаар харин мэдээлсэнгүй.

Эможитой чихэвчүүд

CES үзэсгэлэн дээр дандаа л танилцуулагдаж байдаг сонгодог болсон төлөөллийн энэ төхөөрөмж маш олон янзаар үзүүлэгдэж байна. Энэ удаа Emotihead спартапын эмозитай  чихэвч анхаарал татав. Эхлэгчид өөрсдийн сайтаа хүртэл дуусгаагүй, баахан утга муутай  бичлэгээр эвлүүлсэн байгаа. Гэсэн ч тэд өөрийн шинэ ололтдоо захиалга өгөхийг санал болгож байна.

Түүнийг бүтээгчдийн хэлснээр, утасгүй чихэвч нь тархины цахилгаан дохиог хүлээн авах сенсортой гэнэ. Тэр нь уул шугмандаа хэрэглэгчийнхээ сэтгэл санаа ямар байгааг тогтоож байх үүрэгтэй аж. Үүний тусламжтайгаар  чихэвчийн эх бие дээр тэр настрыг эмозийн зургаар харуулж байх ажээ.

Ер нь энд орчин үеийн стартапуудын “шилдгийг” агуулжээ. “Онцын шаардлагагүй цөөн хүн харсан гажетыг танилцуулаад түүнийгээ өнөөдөр алдартай эмози, хиймэл оюун ухаан гэсэн  сэдвээр хачирлажээ. Бас дээр нь түүндээ захилга авахаар найдсан байв. Үнэ ба цаг хугацааны талаар огт мэдээлэл байхгүй.

Аюулгүйн бүс

Helite компани тамирчид ба ахмадуудад зориулсан аюулгүйн “дэрээ” танилцуулав. Үйлдвэрлэгч олон янзын зориулалтын аюулгүйн бүстэй. Гэхдээ Hip’Air гэдэг бүстэй нь төстэй зүйл одоогоор байхгүй. Энэ  ер бусын бүстэй хүн унахад тэр нь бүсэлгүйн  тойронд дэрийг агшин зуур задлан дэлгэж уналтыг зөөллөж өгдөг гэнэ. Hip’Air бүсэнд уналтын эхлэлтийг  200 миллисекундын дотор  тогтоох гироскоп ба акселерометр байгаа ба  80 милисекундын дотор бүсний дэрийг нээж өгнө. Эдгээр хугацаа нь нуруу ба таазны хүнд гэмтэл авахаас  хамгаалахад хангалттай аж. Учир нь хамгийн хурдан уналт 400 миллисекунд гэж  зохиогчид тайлбарлав.

Европт гуравдугаар сараас шинэ гажетыг 800 доллараар худалдаж эхлэнэ. Америкт тэр есдүгээр сараас худалдагдах гэнэ. Аюулгүйн бүс-дэрийг дахин цэнэглэхэд 50 доллар хэрэгтэй болох ажээ.

Асар том уралдааны экзо “араг яс”

CES үзэсгэлэнгийн дуртай сэдэв нь робот, дрон зэрэг болж байна. Эдгээр салбарт гайхуулагдахаар зүйл үлдээгүй гэхээр байгаа ч бас ч үгүй чадварлаг бүтээгчид гараад иржээ. Цахим пийшэн гэх мэтийн гэр ахуйн гал тогооны техникийн Furrion компани асар том хэмжээний уралдааны  экзо “араг ясыг” үзүүллээ. Бүтээгчид нь  X1 Mech Racing League нэртэй өөрсдийн лигийг байгуулахаар төлөвлөсөн ба тэдний энэ бүтээл нь уг чиглэлийн анхдагч болж байна.

Энэ монстр төхөөрөмж 3,6 тоннын жинтэй, өндөр нь 4,5 метр. Гэсэн ч Furrion Prosthesis төхөөрөмж өөрийн дөрвөн хөлөөр цагийн 32 км-ын хурдыг үзүүлж чадна. Тэр автоматаар ажиллаж чадахгүй учир хүн удирдах бөгөөд үүний дулд дунд нь бүхээг хийсэн байгаа.

Түүний видео роликаас харахад төхөөрөмж уралдаах хүртлээ зайтай харагдана. Тэгш гадрага дээр хүртэл хөдөлгөөн нь бүдүүлэг. Хоёр ийм төхөөрөмж уралдаж байгаа бичлэг нь компьютерын графикаар хийгдсэн байв. Ингэхээр түүний “төгсжилтийг” хүлээх хэрэгтэй болж дээ.

Нүсэр том гал зуухны таблет

Галзуухны хөргөгч, цахилгаан зуух зэрэг дээр ажжмаар ч гэсэн таблет нэмэгдэж буй. Энэ санааг хөгжүүлэн GE Appliances нүсэр том 27-инчийн сенсорын таблетыг үзэсгэлэнд тавьжээ. Түүнийг цахилгаан зуухны дээр орон зайд байрлуулан  ухаалаг гэрийн төв болгох санал дэвшүүлэв.

Нөгөө Miliboo буйдан шиг  Family Hub таблет ухаалаг техникуудыг удирдаж камеруудын тусламжтайгаар байрны бусад тасалгааг хянах ажээ. Таблет хоёр камертай. Нэг нь эзэндээ чиглэгдсэн ба нөгөө нь цахилгаан зуу руу харсан тэнд хийгдэж байгаа хоолны зургийг авч Instagram-д оруулж байх гэнэ. Цахилгаан зуух дээр байрлах учир  тэр алв хир тэсэх бол гэдэг нь  нээлттэй асуудал болон үлдэж байна.

GE Appliances өөрийн бүтээмжийн үнийг хэлээгүй ба  оны сүүлийн хагаст худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Дуу тусгаарлагчгүй чихэвч

Олон үйлдвэрлэгч чихэвчээ дуу тусгаарлагчтэй хийдэг бол Sony огт өөр замаар явж байгаа ажээ. Компанийн инженерүүдийн сэтгэснээр чихэвчийн эзэн хөгжим ч сонсохын зэрэгцээ мөн  орчныхоо дуу чимээг давхар сонсож байх аж. Хачирхалтай санагдаж болох авч ийм чихэвч явган зорчигч, дугуй унасан хүмүүст хэрэгтэй гэнэ. Тэд явж байхдаа  машин ойртсоныг  сонсож байх ажээ.

Xperia Ear хувилбарт уг төхөөрөмж микрофон зэрэггүйгээр гэхдээ гадны дуу чимээг сонсож байхаар бүтээгдсэн байна. Чихэвчээ авалгүйгээр хүнтэй ч ярьж болох гэнэ. Гэхдээ төхөөрөмж одоогоор концепт ажээ. Үнэ хөлс, хэзээ үйлдвэрлэгдэх талаар ярих зүйл мэдээж байхгүй.

1000 долларын дарсны бөглөө онгойлгогч

Coravin компани дарсны бөглөө онгойлгогчийн шинэ  хувилбарын танилцуулав.  Бөглөөг нь авалгүйгээр дарс аягалж болох гэнэ. Model Eleven нь  нэг ёсондоо тариур шиг. Бөглөөг зүүгээр  цоолоод  лонхонд хий шахна.  Саван дахь өндөр даралт нь дарсыг клапанаар шахан  аягалах боломжийг өгдөг аж. Мөн тэр дагавар  программар тоноглогдсон учир  смартфонтай Bluetooth-аар дамжин холбогдох гэнэ. Тэр нь шахагдаж байгаа хийн хэмжээг тодорхойлох мөн дарсны чанарын талаар мэдээлэл өггөхөд хэрэглэгдэх ажээ.  Ийм  төхөөрөмж  ирэх намар худалдаанд гарч 1000 доллараар зарагдах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)