ЭМ-ийн сайд гадаадад мэргэжил дээшлүүлэх эмч нартай уулзлаа

Б.Нандин-Эрдэнэ


Эрүүл мэндийн яамнаас 2018 онд 28 эмч мэргэжилтнийг Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг оронд сургахаар болж, эхний ээлжийн эмч нар өнгөрсөн 12 сард явсан бол энэ сарын 21-нд 13 эмч мэргэжлээ дээшлүүлэхээр явах гэж байна. 

Эмч нар Япон, БНСУ, БНЭУ-д суралцах бөгөөд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэдэнтэй уулзлаа. Энэ сургалтанд  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд 14 хоногоос зургаан сарын хугацаатайгаар таван чиглэлээр хамрагдана. 

Энэ үеэр сайд хэлэхдээ "Эхний ээлжинд БНСУ, Япон улсад 43 эмч багаараа суралцахаар явсан. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн гадаадад явж эмчлүүлэх урсгалыг багасгах, эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор хийгдэж буй ажил юм. Сургалтад хамрагдаж ирээд сурсан, мэдсэн, олж авсан туршлагаа бусдадаа түгээх, сургагч багш болж, үр дүнтэй ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй" гэлээ. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)