Цагаан сараас өмнө Насны хишгийг олгоно

Eagle.mn


Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр "Насны хишиг" тэтгэмжийг олгох талаар салбарын сайд мэдээлэл өгсөн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Халамжийн тухай хуулиар ахмадууддаа Цагаан сар, Улсын баяр наадмыг тохиолдуулж насны хишиг тэтгэмжийг олгодог. 

Энэ хуулийн дагуу хоёрдугаар сард багтаж Цагаан сараас өмнө 60-аас дээш насны ахмадуудад насны хишиг тэтгэмжийг олгоно.

Тэтгэмжийг хугацаанд нь олгохоор Сангийн яамтай хамтарч ажиллаж байна" гэв.

"Насны хишиг"-ийг жил бүр Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жилд хоёр удаа олгохоор хуульчилсан юм.

"Насны хишиг"-ийн хэмжээ:

65-69 настай ахмад настанд 50,000 төгрөг;
70-79 настай ахмад настанд 80,000 төгрөг;
80-89 настай ахмад настанд 150,000 төгрөг;
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250,000 төгрөгийг олгодог.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. CREDIT OFFER Түргэн шуурхай, итгэлтэй. Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа ГИФ БАНК-тай хамтран шийдэж, хувь хүмүүст болон хэрэгцээтэй бүх хүмүүст зээл олгохоор шийдсэн. Санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд хувь хүмүүсийн хоорондох зээлийн хэрэгцээ, таны үйл ажиллагааг сэргээх, эсвэл төслийг хэрэгжүүлэхийн тулд банкууд таны өргөдөлд татгалзах шалтгаан болдог Бид 5000 еврогоос 500 еврогоос 500,000 еврог хүртэлх зээлийг 3% -ийн хүүтэйгээр зээлээр авах боломжтой. Бид танд туслах боломжтой газруудыг энд харуулав. * Санхүү * Ипотекийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Нэгтгэсэн өр * Зээлийн шугам * Хоёр дахь ипотекийн зээл * Зээлийн гэтэлгэл * Хувийн зээл Та банкинд хоригдож, банкинд тааламжтай байдаггүй, эсвэл төсөлтэй бол илүү сайн санхүүжилтгүй, муу зээл, төлбөрөө төлөхөд мөнгө хэрэгтэй, компаниудад хөрөнгө оруулах хөрөнгө оруулдаггүй. Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай. Бусад мэдээллийн талаар бидэнтэй холбоо барина уу. Холбоо барих: [email protected] [email protected] Whatsapp: 0033644664081

    0 0 Хариу бичих
  2. Үндсэн хуулинд нас зүс арьс өнгөөр нь ялгаварлахгүй гээд бичсэн байдаг. Ардын намд "үйлчилбэл " ач" санана ч гэх шиг "хишиг" олгоно ч гэх шиг арай л басамжлан доромжлоод ялгаварлан гадуурхаад байна уу даа. Бас ач санах хишиг олгох хүмүүсээ хичнээн удаа судалж байнаа Судлаад бай судлаад бай.

    0 0 Хариу бичих
  3. Цагаан сард зориулж өгч байгаа бол 55-65 хүртэлх насныхан цагаан сар тэмдэглэх хэрэггүй юм байна . Яасан ч их ялгаварладаг юм бэ?Тэтгэврийн бүх хүмүүст өгөх хэрэгтэй. Тэгээд бас "насны хишиг " гээд яасан ч нялуун үг вэ? Зүгээр л цагаан сарын баярын нэмэгдэл гэж нэрлэвэл болно

    0 0 Хариу бичих
  4. Энэ хишиг мишиг гэж мөнгө тарааж поопддогоо энэ улстөрчид болиоч. Тэрний оронд дүүрэг бүрт ядарсан өндөр настнууд хүссэн үедээ ороод үнэгүй сүүтэй цай, аяга халуун шөл уучихдаг газрууд байгуулаад өгвөл тэр чинь л хэрэгтэй байна даа.

    0 0 Хариу бичих
  5. 65 хүртэл ажиллаад тэтгэврийн санд хүүтэй нь бодвол 30-40 сая төгрөг тушаачихаад 66 хүрч 50000 төгрөг насны хишиг гэж аваад хадан гэртээ морилох юм байна. Миний тушаасан тэтгэврийн мөнгийг 2000 малтай 200 унасан малчин 55 н настайдаа тэтгэвэрт гараад 80 хүртлээ хэрэглэх юм биз дээ

    0 0 Хариу бичих
  6. 60-65 насныхан яах болж байна..!?

    0 0 Хариу бичих
  7. Iwii dee mni ard tumen

    0 0 Хариу бичих