Ахмадуудын тэтгэврийг нэмлээ

Eagle.mn


Ирэх сараас тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ 

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг ирэх хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор боллоо. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна.

 Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. 

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмлээ

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг ирэх сарын нэгний өдрөөс эхлэн 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард

72 мянган төгрөг байхаар тогтоолоо. Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна. 

Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг халамж шаардлагатай 61 мянга гаруй хүн авдаг.

Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 59 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж авч байна.

Энэ оны Төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан юм.

Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо

Зарим аймагт өвөлжит хүндрэх төлөвтэй байгаа учир гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мал тэвээргээ алдахаас өмнө малчдад өвс, тэжээл хүргэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ.

Энэ дагуу улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс  аймагт хуваарилах юм. 

Одоогоор нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Өвөлжилт 110 суманд хүндэрчээ. 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. 4 боодол өвсний л үнэ юм, Хөөрхийдөө Үнэ нэмэгдээд 3 болох биз.

    0 0 Хариу бичих
  2. арайчдээ энэ одоо нэмэгдэл үү

    0 0 Хариу бичих
  3. nasara 27mynga btugai shimgel tolchood awj baa tetgewerig ni harahaas oi gutmaar ogj bga ni ih ym.gj bodoohos do

    0 0 Хариу бичих
  4. Hvmvvs tsalingaa 1600000bolgon gej temtsej bhad tetgewerig iim jaahan nemj bh gej dee zunjin naadam geseed ovsoo beldehgvi dandaa zasgaas baahan mongo garguulj owoljidig malchid bolimoor um arai dendvv um bid 1kg mah vnegvi idej vzeegvi um bna daa

    0 0 Хариу бичих
  5. тэтгэвэр нэмэгдсэн гээд наймаачид нь хүнсний үнэ нэмчихнэ,27000 аманд ч үгүй хамарт ч үгүй ...... Авлигачид а а Луйварчид аа ?

    0 0 Хариу бичих
  6. chamlahaar changa atga .tetgeveriinhen iimerhuu l bodoltoi baigaa baih nemegdeld bayarlah yostoi.

    0 0 Хариу бичих
  7. Malchidiin tetgevriin nasiin naashluulsn geed baisan enene hezeenees ehlej heregjij ehleh yum boloo medeelel oruulj uguuch

    0 0 Хариу бичих
  8. Xuurxii duu

    0 0 Хариу бичих
  9. Ахмадуудын тэтгэврийг нэмлээ гэв үү.Яасан ичдэггүй амьтас вэ.Энэ тэгээд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юу.Өөрсдөө ингэж ард иргэдээ бухимдуулах ажлыг хийж байна.Ингэж нэмсэн ч биш нэмээгүй ч биш тооцоог хаанаас гаргадаг юм бэ.Тэтгэврийн хөгшчүүлээ ингэж доромжилж болдог юм уу.Удахгүй үхээд үхээд өгдөг хүмүүсийн тэтгэврийг нэмсэн ч яалаа,байсан ч яалаа гэдэг шиг болсон байна.

    2 1 Хариу бичих
    • zailwal da 27hon myngan togrogoor yu.awahin we ter btugai nasara tord zutgesen bh shu

      0 0