Дээд шүүх МАХН-ыг дотооддоо асуудлаа шийдэхийг зөвлөжээ

Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд өнөөдөр МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг хэлэлцлээ. МАХН-ын II Их чуулганыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн нарын гишүүд өнгөрсөн сард зарлан, Төрийн ордонд зохион байгуулсан. Тус хурлаар оролцогчдын 94.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгосон юм.

Тиймээс уг шийдвэрийг үндэслэн МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хүсэлт гаргаж, энэ сарын 5-нд хэлэлцэхээр товлосон юм. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа бусад гишүүдийн Дээд шүүхэд өгсөн материалтай бүрэн танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Улмаар Дээд шүүх энэхүү асуудлыг өнөөдөр хэлэлцэж шийдвэр гаргалаа. Ингэхдээ О.Баасанхүүг МАХН-ын даргаар томилж, Н.Энхбаярыг чөлөөлсөн гэх МАХН-ын Төрийн ордонд болсон Их чуулган хууль ёсных, тамга нь хуурамч эсэхийг шийдсэнгүй. Учир нь, "Намын дотоод асуудал учир Дээд шүүх оролцдоггүй. Харин намын дотоод асуудлаа шийдэж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай" гэсэн тайлбар хийлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Baasanhuu bol nohoid baridag Mod boljee hoorhii

    0 0 Хариу бичих
  2. Махн хэмээх усан тэнэгүүдийн бүлэглэл байнаа. Хэнд ч хэрэггүй амьтад

    0 0 Хариу бичих
  3. Тэгээд шүүх оролцдоггүй юм бол үхснээ хийж хурал зарласын.Сөнөж байгаа хэдэн юмыг юунд ингэж өөгшүүлдгийн.Таарцан таар шуудайнууд

    0 0 Хариу бичих
  4. Баасанхүү МАХН - ын дарга болох гэж улайрсан нь үнэн байна шүү.Албан тушаалд улайрах чинь олигтой санаа бишээ.Яасан ч гэнэн юм бэ дээ

    0 0 Хариу бичих
  5. hural zohion baiguulsan humuus mongooroo shataad Ganbaatar buruu uildel hiij Enhbayariig hen tuushtai hamgaaldag gedeg in todorhoi bolj za tegeed tsaash in bichih uu yahuu

    0 0 Хариу бичих
  6. БААСАНХҮҮ АЛЬ ЭРТ МАХН - ААС ХӨӨГДСӨН БААС

    0 0 Хариу бичих
  7. Баасанхүү баларч дээ хөөрхий

    0 0 Хариу бичих
    • Энхбаяр Баасанхүү ер нь төрд байга луйварчид бүгэд далд ороосо

      0 0