АНУ Умард Солонгосын цөмийн зэвсгийг тоолжээ

Умард Солонгос нийт 20 орчим цөмийн цэнэгтэй бөгөөд өөр 60 цэнэг бүтээх боломжтой гэж Америкийн эрдэмтэд Ганс Кристенсен ба Роберт Норрис нар “Цөмийн физикчдийн  товхимолд” бичсэн байна.

“Гарсан мэдээллээр бид ихээхэн болгоомжтойгоор  цөмийн цэнэгийн үнэлгээг гаргалаа. Мөн  Пхеньян 30-60 цэнэг бүтээх  цацраг идэвхит материалын нөөцтэй” гэж тэд хэлсэн байв.  Тэдэнд “Нодон” гэх бага зайн тусгалын пуужинд зориулагдсан цэнэг байж болох талтайг эрдэмтэд бас хэлжээ.

БНАСАУ-д тив алгасан нисэх пуужингийн хувьд цэнгийг агаар мандалд дахин оруулаад дэлбэлэхэд бэлэн байх боломж байна уу гэдэг нь тодорхойгүй гэж тэд  үнэлжээ.  Үүнээс өмнө Цагаан ордон мэдэгдэхдээ, БНАСАУ-ын асуудлыг шийдэхийг хойш тавих боломжгүй гэсэн байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)