Трамп өөрийнх нь тухай “хуурмаг мэдээллийг" зарлав

Ш.Самбуу


Дональд Трамп өөрийн твиттерт “шилдэг хуурмаг мэдээний ялагчийг” зарлав. Гэхдээ шагналтнуудыг харж болох хуудас нь нээгдэхгүй байгаа. 

Харин Fox News телевиз Трампын бодож сэтгэн үүсгэсэн  “Шилдэг фейк мэдээний шагнал”-д ялагчдын жагсаалтыг нийтлэв.  Өмнө нь Трамп  ялагч нарынхаа  жагсаалтыг БНН-ын сайтад  нийтэлсэн нь хэт их ачааллын улмаас ороход хүндрэлтэй болжээ.

Нэгдүгээр байранд The New York Times сонины сурвалжлагч, Эдийн засгийн  Нобелийн шагналтан Пол Кругман нэрлэгдэв. Тэрбээр "Трамп засаглалд гарч ирснээр хөрөнгийн зах зээлүүд хэзээ ч засарч сайжрахгүй” гэсэн байв.

CNN  телевиз жагсаалтад дөрвөн удаа, ABC News ба The Washington Post   зэрэг  дурьдагджээ. “Оростой хийсэн хуйвалдаан” гэдэг нийтлэл 11-д нэрлэгдсэн ба Трамп  түүний “Америкийн ард түмнийг хуурах гэсэн аугаа их хуурамч  үйлдэл” гэж нэрлэсэн байв.

Үүнээс өмнө, Америкийн сэтгүүлчид  Ерөнхийлөгчийнхөө сэтгэл, мэдрэлийн талаар бичсэний улмаас Трамп эмнэлгийн бүрэн үзлэг хийлгэж үр дүнг нийтлүүлэхэд хүрэв. Ерөнхийлөгч  нэгдүгээр сарын 12-нд Уолтер Ридын нэрэмжит АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний  үндэсний эрүүл мэндийн төвд шинжилгээ хийлгэв. Үүнээс дөрөв хоногийн дараа түүний эмч Рони Жексон сэтгүүлч нарт эрүүл мэнд нь хэвийн байгаа талаар  дэлгэрэнгүй тайлбар өглөө.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)