Их Британи Ганцаардлын яамтай болов

Ш.Самбуу


Энэ ер бусын тушаалыг 42 настай, нөхөргүй Трейси Крауч хашихаар болжээ.

Британийн Засгийн газрын сүүлчийн томилгоо нь британичуудад хүртэл  гайхал төрүүлэв.  Ерөнхий сайд  Тереза  Мэй  шинээр уг яамыг бий болгон Ганцаардлын сайдаар  нөхөргүй, 42 настай Трейси Краучийг томилов. Шинэ сайд өмнө нь Спорт, иргэний нийгмийн асуудлаар орлогч сайд байлаа.  Ганцаардмал байх зовлонг тэр сайн мэднэ. Тэрбээр жирэмсэн болсон ч найз залуу нь гэрлээгүйн улмаас өрх толгойлсон эмэгтэй  болжээ. Ийм хувь тавилантай олон сая хүмүүс Британид амьдардаг бөгөөд  тэр асуудалтай тэмцэнэ гэж Мэй мэдэгдээд байгаа. Ерөнхий сайд өөрөө  гэр бүл, нөхөртэйгээ 27 жил хамт амьдарч байгаа.

- Ахмад настнуудад ганцаардлыг давах, ойр дотны хүмүүсээ алдан ганцаардалд орсон  хүмүүст улс туслах  ёстой хэмээн Мэй хэлэв. Шинэ сайд нь Эрүүл мэндийн яамны дэргэд байх бөгөөд түүнийг үүсгэх санаачлагыг парламентаас гаргасан байна.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)