Дэлхийн шилдэг 15 гэрэл зураг

Epson International Pano Awards гэрэл зургийн уралдааныг зохион байгуулагчид дэлхийн шилдэг зургуудыг тодруулжээ. 2017 онд уг уралдаанд оролцохоор 71 орны 1322 гэрэл зурагчид 5000 гаруй бүтээлээ ирүүлсэн байв. Испанийн гэрэл зурагчин Хесус Гарсиа уг уралдааны тэргүүн байранд шалгарчээ. Гэхдээ энд уралдаанд ирүүлсэн зургуудаас шүүгчдын анхаарлыг татсан гэрэл зурагчдын бүтээлийг бас танилцуулж байна.

Хесус М. Гарсия “Байгаль / байгалийн зураг" гэсэн уралдааны гол номинацид түрүүлэн Open Award Winner шагнал авлаа.Гарсия уг зургаа Хятадын Гуанши мужид үүр цайх үеэр даржээ.

“Хүрээлэн буй орчин уран барилга” номинацийн шагналыг гэрэл зураг сонирхогчдын нэг Даррен Мурын авсан Их Британийн Эссексын эрэг дэх сууцууд зургаар хүртлээ.

"Хүрээлэн буй орчин  уран барилга" номинацид Хесус М. Гарсиягийн авсан “Манантай шөнийн Толедо хот” зураг 

Хесус М. Гарсия Хятадын Тяньмэнь уулын гэрэл зураг бас л шүгчдэд таалагджээ.

“Байгаль , байгалийн зураг” номинацид Рэй Женнингс яллаа. Түүний зурагт Австралийн Шинэ  Өмнөд Уэльс муж дахь Виндамер нуур буужээ.

Себастьян Тончийн энэ зураг "Хүний орчин / уран барилга" гэх ангиллын нээлттэй шагналын гуравт шалгарчээ.

Мьянмар. Аманда Хьюзын бүтээл

Намибийн Дедвлей гэх шаварт намаг зургийг Өмнөд Африкийн гэрэл зурагчин Стюарт Беллами дурандаа буулгажээ.

Аризона мужийн солонгын зургийг Швейцарийн Фредерик Хьюбер авчээ.

Норвегийн далайн  булан дахь үүр цайлтын агшинг Николас Ромельт зурагтаа буулгажээ.

Шйн Уилльямсын авсан  Мерюэтер (Австрали) дэх далайн шуурганы үеэр нар мандах агшны зураг.

"Тосканы зүүд" гэж орос гэрэл зурагчин Павел Оськин зургаа нэрлэв.

"Шилэн шилтгээн" гэдэг зургийг Австралийн Иван Турухано авчээ.

Себастьян Тончийн авсан энэхүү зурагт мананд автсан  Дубай буужээ.

Нэгдүгээр байр буюу  дээд зэргийн Gigapixel Image үнэлгээний эзнээр Войцех Кручинскийн Исландын хойд туйлын туяа зураг нэрлэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)