ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Нэгдүгээр сарын 19

Анхны ширээний компьютер худалдаанд гарлаа

1983 - Алдарт Apple компани дэлхийн хамгийн анхны ширээний компьютерийг худалдаанд гаргав. Лиза гэж нэрлэсэн уг компьютер нь өөрийн процессортой, "хулгана"-тай байжээ.

1607 - Филиппиний хамгийн хуучны сүм болох Сан Агустиний сүм Манила хотноо баригдаж дуусжээ.

1795 - Нидерландын харьяанд байсан Батавиа аймаг тусгаар тогтнолоо зарлаж Бүгд найрамдах Батавиа улс болов. Ингэснээр Нидерландын нэгдсэн долоон мужийн засаглал нуран унасан юм.
1829 - Германы нэрт зохиолч, философич Йохан Вольфганг фон Гётегийн "Фауст" жүжгийн эхний бүлгийг анх удаа тайзнаа тавив.
1853 - Алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн "Тариавиата " дуурь Ром хотын театрт анх тоглогдлоо.
1861 - Жоржиа муж шинэ тутам үүсээд байгаа АНУ-д элсэнэ гэдгээ зарлалаа. Тухайн үед Өмнөд Каролина, Флорида, Миссисипи, Алабама мужууд элсээд байв.
1915 - Хэзээ ч шатахгүй, дахин цэнэглэхгүй гэрлийн чийдэнг Жоржес Клауд зохион бүтээж, патентаа авав.

Игнацы Падеревский Польшийн ерөнхий сайд болов

1919 - Игнацы Падеревскийг агуу төгөлдөр хуурч, дэлхийн хөгжмийн зохиолч гэж нэрлэж байв. Түүнийг Ференц Листийн нэртэй эн зэрэг­цүүл­дэг байжээ.Падеревский зөвхөн авьяас­лаг хөгжимчин байсангүй, Польшийн гал­тай эх оронч байлаа.Илтгэх авьяас болон бусдыг өөртөө татах уви­дас нь түүнийг Польшийн тусгаар тог­т­но­лын төлөө тэмцэгч болгосон юм.Тэрээр Антантын дэргэд Польшийг тө­лөөлж байв.Тэрээр дайнд оролцсон шалт­гааныхаа нэгийг Польшийн тус­гаар тогтнол гэж Америкийн ерөн­хий­­лөгчөөр тунхаглуулж чадсан юм.Поль­шийг санаархаж байсан гурван их гүрэн бутарч, Польш өөрөө тусгаар улс болсны дараа шинэ тэргүүн Юзеф Пил­судский төгөлдөр хуурчийг ерөнхий сайдаар томилсон байв.Тэрээр энэ ту­шаалд жил хүрэхгүй хугацаанд суусан ч Парисын энхийн бага хуралд оролцож амжсан юм.Өөрийнхөө хүсэлтээр 1919 оны арванхоёрдугаар сард тушаалаасаа ог­цорч, хөгжмийн ертөнцдөө эргэн оржээ. 

1920 - АНУ-ын Сенатын танхим Үндэстнүүдийн лигт элсэх тухай хуулийн төслийг олонхийн саналаар дэмжсэнгүй.
1942 - Дэлхийн II дайн: Японы арми Бурма (одоогийн Мьянмар) улсыг эзлэж эхлэв.
1946 - АНУ-ын генерал Дуглас Макартур Япон улсад Алс дорнодын асуудал хариуцсан олон улсын цэргийн байгууллагыг байгуулж, улмаар дэлхийн II дайны үед Японы армийг удирдаж байсан хүмүүсийг цэргийн хээрийн шүүхээр шүүж эхлэв.
1949 - Куба улс Израиль улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
1960 - Япон, АНУ-ын Засгийн газар АНУ-Японы цэргийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
1969 – Үүнээс жилийн өмнө буюу 1968 онд ЗХУ Чехословакыг эзлэн түрэмгийлж, асуудалд хөндлөнгөөс оролцож байна гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлж, өөрийгөө Прага хотын төв талбайд шатаасан Йан Палачыг оршуулах ажиллагаа болов. Түүнийг оршуулах ажиллагааны үеэр олон нийтийг хамарсан томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ.
1974 - БНХАУ-ын тал Өмнөд Вьетнамын мэдэлд байдаг Параселийн бүлэг арлуудыг бүрэн хянаж эхэлжээ.
1978 - Вольксваген компанийн "Цох" загварын машиныг хамгийн сүүлийн удаа Вольксвагены төв үйлдвэрт угсарчээ. Латин Америк дахь Вольксвагены салбар үйлдвэрүүд 2003 онд угсарч эхлэх хүртэл тус компани "Цох" загварыг дахиж угсраагүй юм.

1986 - Суурин компьютер олон нийтийн хэрэгцээнд очоод байсан цаг үед компьютерийн анхны вирус гарчээ. Пакистаны оюутан энэ вирусыг бий болгож, IBM-ийн компьютерүүдэд тараасан байна.

1993 - Өмнө нь нэг улс байсан Чех болон Словак улсууд Европын холбоонд зэрэг элсэн орлоо.
2017 - Ираны нийслэл Тегеран хотын төвийн  17 давхар өндөр барилга бүрэн нурав. Уг барилгыг 1960 онд барьж ашиглалтад оруулж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)