“Оюу толгой” экспортоо зогсоожээ

Рио Тинто групп Оюутолгойн уурхайгаас ачилт хийхээ зогсоожээ. Ачилт хийхээ зогсооны шалтгааныг “Financial times” хилийн боомт дээр БНХАУ-ын нүүрс тээврийн компаниуд тэмцэл хийж байгаа болон “Рио Тинто” Монголын Засгийн газрын хооронд үүссэн татварын маргаантай холбоотой хэмээн тайлбарласан байна.  

БНХАУ-ын хилийн нэвтрүүлэлтээ хумигдуулсны дараа Тавантолгой болон бусад уурхайнаас БНХАУ-ын “Ганц мод”-ны боомт руу нүүрс ачсан машины 200 км урт цуваа үүсч, хүндрэлтэй байдал бий болсон билээ. Үүнтэй холбоотойгоор салбарын сайд Д.Сумъяабазар газар дээр нь ажиллаад Монгол Улсын Засгийн газраас 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолыг батлан гаргасан. Энэхүү тогтоолоор уртын урт тээвэрлэлтийг зогсоосон юм. Улмаар Монголын нүүрс тээвэрлэгчид Цагаан хад боомтны ойролцоо байрлах томоохон нүүрс тээвэрлэлтийн компаниудын хашаанд нүүрсээ буулгачихаад буцдаг, энэхүү буулгасан нүүрсийг цөөн хэдэн нүүрс тээвэрлэлтийн компаниуд дахин ачиж Хятадын хилээр гаргах зохицуулалтыг хийсэн юм.

“Винсвэй” тэргүүтэй Хятадын ченж компаниуд энэ шийдвэрийг эсэргүүцэн Ганцмодны боомт дээр бослого гаргаж, хил хаасан тохиолдол гарсан. Ингэснээр нүүрс ачсан машинууд хийл нэвтрэх боломжгүй болж, нүүрсний экспорт бүрэн зогссон юм. Нүүрс ачсан машинуудтай хамт зэсийн баяжмал ачсан машинууд ч хилээр гарах боломжгүй болсон нь Оюутолгой компани ачилт хийхээ зогсоосны нэг шалтгаан гэнэ.

Харин эх сурвалжийн дурдсан хоёр дахь шалтгаан нь татварын байгууллагаас саяхан Оюутолгой ХХК-д хүргүүлсэн 150 сая ам.долларын акттай холбоотой гэнэ.

Татварын албанаас “Оюутолгой” ХХК-ийн 2013-2017 оны санхүүгийн тайланд аудит хийж, 150 сая ам.долларын торгууль тавьсан билээ. “Рио Тинто” группын зүгээс өнгөрсөн хугацаанд Монгрл Улсын хуульд засан бүх татварыг ёс журмын дагуу төлж байсан гэсэн мэдэгдлийг хийсэн бол Монгол Улсын Засгийн газар татварын торгууль хууль журмын хүрээнд тавигдсан, торгуулийг гаргуулж авна гэсэн байр суурьтай байсан. Асуудал одоо болтол шийдэгдээгүй байгаа юм.

 Дээрх хоёр шалтгааны нэг нь буюу Монгол-Хятадын хооронд үүссэн жолооч нарын нийгмийн даатгалтай холбоотой маргаан шийдэгдэж, энэ сарын 17-ноос хилээр тээвэрлэлт саадгүй хийгдэж эхэлсэн. Гэтэл “Рио Тинто” ачилт хийхээ зогсоосон нь татварын байгууллагаас тавьсан 150 сая ам.долларын акттай илүү холбоотой гэж ойлгогдож байгаа юм.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. Татвартай холбоотой шүү дээ

    0 0 Хариу бичих
  2. Ханаж цБидний багад "Барын сүүл болохоор батганы толгой болж яв" сургадаг байлаа гэж...Тийм дээ ч бидний болон өмнөх үеийнхэний дотор бөгс долоогчид нүдний гэм блаа мангас вэ.Улаан цагаан дээрэм хийж байж жаахан ёс зүйтэй байж болдоггүй л юм байх даа.

    0 0 Хариу бичих
  3. Зогсоосон ч бидэнд нөлөөлөх юм алга.Зогсоо зогсоо

    0 0 Хариу бичих
  4. Rio tintoog huuguud garga uurhaiga uursduu ajilluulaya

    0 1 Хариу бичих
    • Chi ajluulj amjih u?gunii uurhai ochood hurzeer uhna geeech uhaantai um chini

      1 0
  5. Муу новшнуудаас эх орныхоо баялгийг салгаж авах хэрэгтэй. Оюутолгойн гэрээг одоо дахин байгуулах хэрэгтэй. Даварчихсан амьтад.

    0 0 Хариу бичих
  6. Энэ Оюу толгой Монголд ямар ач тусаа огч байгаа биш тиймээс хаах хэрэгтэй бна, бас ажиллахгуй шантаажлах санаатай даварсан луйварчид, муу авилгач нар л энэ луйварчдыг ингэж давраагаад байгаа юум

    1 0 Хариу бичих
  7. оюу-толгойг зогсоо,Рио-тинто-г зайлуул өөр зам байхгүй,гэрээ хэлцэл хийсэн урвагчдыг бууд дүүжил тэгээд л монгол ялна

    0 0 Хариу бичих
    • geed, hen hojih uym. Erguu dagznuudaa.

      0 0
  8. Эргүү малнууд ялсан бна, женко баяр хүргье

    1 0 Хариу бичих
  9. Татварын газраас тавигдсан 150.0 сая ам долларын акт нь хуулийн хүчин төгөлдөр байгаа нөхцөлд Рио Тинто төлж л таарааш дээ.Ачилтаа зогсоох ямар хамаатай юм. Монголчуудын номхон хүлцэнгүй зан, гадаад хэлний боловсрол муу байдгийг гадаадынхан их ашигладаг.

    1 0 Хариу бичих
  10. МОНГОЛ ЯЛНА

    0 0 Хариу бичих
  11. Dawartsan gulugnvvd ym da. Mongol yalnaaa sda

    0 0 Хариу бичих
  12. шуудд хаах эрхийг цууцал

    0 0 Хариу бичих
  13. Мөнгө орж ирэхгүй гэсэн үгүү ?

    0 0 Хариу бичих
  14. Хохинэээ, Рио Тинто, Винсвэй нар СДАА

    0 0 Хариу бичих