"Мегастарс"-ын залуучууд Миндиашвилигийн нэрэмжит тэмцээнд зодоглоно

Б.Тайван


Спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клубийн залуу тамирчид ОХУ-ын Красноярск хотод хамтарсан бэлтгэл хийхээр УАШТ-ий дараа хойд хөршийг зорьжээ. Тэгвэл манай залуучууд Красноярск хотод өнөөдөр эхлэх алдарт бөх Иван Ярыгин, Бувайсар Сайтиев, Адам Сайтиев, Виктор Алексеев, Ахмед Атавов тэргүүтэй олон шилдэг хүчтнүүдийн анхны багш, нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох юм байна. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Н.Наранхүү, М.Дүвчин, Г.Отгонбаатар, Д.Жамсранжав, 65 кг-д Д.Тэнгис, Г.Бат-Эрдэнэ, Г.Төртогтох, 70 кг-д Т.Тэргэл, А.Дөлгөөн, 86 кг-д Д.Оргилох, Б.Билгүүн, 92 кг-д Б.Энх-Оргил, О.Бат-Эрдэнэ, Ц.Өнөрбат, Э.Пүрэвдорж гэсэн 15 тамирчин Красноярскын дэвжээнд зодоглох юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)