Ийглийн мэдээний богц: Цэц Б.Наранхүү гишүүний асуудлаар маргаан үүсгэсэн эсэхээ мэдэгдээгүй байна

Eagle.mn


 “Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөө ЮНЕСКО-д бүртгэгджээ

Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй “Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөө ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгджээ. Энэхүү гэрэлт хөшөө нь “Монгол Данжуур”-ын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар үнэ цэнэтэй юм.

Цэц Б.Наранхүү гишүүний асуудлаар маргаан үүсгэсэн эсэхээ мэдэгдээгүй байна

Үндсэн Хуульд "УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн байдаг. Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэж үзсэн хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах тухай асуудлаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

Хятад 2018 онд хийн импортоороо Японы өмнө орно

"Агаарын бохирдолтой тэмцэх Бээжингийн зүтгэл нь нүүрсийг байгалийн хийгээр солиход хүргэж байна. Энэ нь 2018 онд хий импортлогчийн хувьд Японоос дээгүүр гаргахад хүргэнэ" гэж Reuters мэдээлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийв. Түүнчлэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүнтэй уулзаж, Монгол, Солонгосын бизнес форумд оролцож үг хэлэв. Мөн тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзлаа. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд зарим тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн юм.

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Яармагийг хотын бизнес санхүү захиргааны шинэ төв болгож, хотын захиргааг 2019 онд багтаан Яармаг руу нүүлгэхээр нийслэлийн удирдлагууд төлөвлөжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Овог нь өөр юмаа

    0 0 Хариу бичих
  2. Наранхүүг М.Энхболд ахтай нь цуг эргүүлэн татах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих