Сурагчдад мансуурлын эсрэг сургалт зохион байгуулав

Eagle.mn


Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв болон Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, аюул уршгийн талаар бодит мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагч хамрагдав. Тэдэнд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос хэрхэн сэргийлэх, ийм төрлийн бодисын хүний эрүүл мэндэд нөлөөлөх хор аюулын тухай ойлголт өгөв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)