“ОДДЫН АКАДЕМИ” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг энэ сарын 21-нд тодорно

Eagle.mn


Нидерланд улсын “Endemol shine” группийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевизээс хүргэж буй  “Оддын академи” реалити шоу нэвтрүүлэг хоёр сарын хугацаанд амжилттай үргэлжилж энэ ням гарагт финалын шоу тоглолтоо хүргэх гэж байна. Сая сая залуусын мөрөөдлийг биелүүлэх томоохон боломж болдог тус нэвтрүүлэг нь дуулах ур чадвартай оролцогчдыг богино хугацаанд тусгай хөтөлбөрийн дагуу суралцуулж урлагийн мэргэжилтэн болоход нь чиглүүлж бэлтгэдэг юм. Мөрөөдлийнхөө төлөө хичээж, зүтгэсэн суралцагчдаас шилдэг гурав нь шалгарч Монголын дуу хөгжмийн урлагт шинэ өнгө төрх нэмэх хамтлагийн гишүүд болох аж.

Нэвтрүүлгийн эхний дугаарт 12 суралцагч шалгаран оролцож байсан бол есөн тоглолтын дараа шилдэг таван оролцогч шалгарч үлдээд байна. Тэднийг дуучин болоход зориулан тусгайлан бэлтгэж тохижуулсан байр буюу “Оддын академи”-д амьдруулж бүх төрлийн шаардлагатай хичээл, дасгал сургуулилт, бусад сонирхолтой хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Тухайлбал, дуу, бүжиг, тайзны яриа, фитнес гэсэн үндсэн хичээлүүдийг суралцахаас гадна урлагийн хүнд байх шаардлагатай чадваруудыг сорьсон төрөл бүрийн даалгавруудыг хийж гүйцэтгэсэн байна.

“Оддын академи” шоу нэвтрүүлгийн суралцагчид эхний тоглолтдоо өөрсдийн хамгийн сайн дуулж чадах дуугаа сонирхуулж байсан бол түүнээс хойш продюсеруудын багаас өгсөн чиглэлийн дагуу үзүүлбэрээ толилуулж байсан юм. Тэд хамтлаг болох, гадаад дуугаар өрсөлдөх, бүжиглэх ур чадвараа шалгуулах, дуэт болох, олны танил хүнтэй хамтарч дуулах, мюзикл жүжгийн хэсгээс тоглох гээд олон сонирхолтой даалгавруудыг амжилттай гүйцэтгэжээ.

Харин энэ долоо хоногийн ням гарагт тэд 10 долоо хоногийн турш багш, мэргэжилтнүүдээс суралцсан бүх зүйлээ шалгуулж финалын шоу тоглолтоо үзэгчдэдээ толилуулах гэж байна. Нэвтрүүлгээс шилдэг гурван суралцагч тодорч хамтлагт орох эрхтэй болох бөгөөд 100 сая төгрөгийн продюсингийн гэрээний эзэд болох юм. Финалын тоглолтод шалгарсан таван оролцогчоос хэн хэн нь хамтлагт үлдэж дуучин болох гараагаа эхлүүлэхийг 1-р сарын 21-ний үдэш 21:00 цагаас “Боловсрол” телевизээр үзэх боломжтой юм.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. mgl iin urlag gutaagchid

    0 0 Хариу бичих
  2. хар хүүхэн чинь хар салтаагаа гаргаад гуяны мах нь овойгоод муухай байна, хувцсаа соль Намуунаа

    0 0 Хариу бичих
  3. өчнөөн төчнөөн Шоу зохиогоод Одод төрүүлээд байдаг цаадуулаасаа ч болдоггүй юмуу яадаг юм Шоунаас төрсөн Одууд таг чиг

    0 0 Хариу бичих
  4. +another shitty teenager normie emo group

    0 0 Хариу бичих