Хятад 2018 онд хийн импортоороо Японы өмнө орно

"Агаарын бохирдолтой тэмцэх Бээжингийн зүтгэл нь нүүрсийг байгалийн хийгээр солиход хүргэж байна. Энэ нь 2018 онд хий импортлогчийн хувьд Японоос дээгүүр гаргахад хүргэнэ" гэж Reuters мэдээлэв.

Хятад одоо нефть, нүүрсний хэрэглээгээр АНУ ба Оросын дараах дэлхийн гуравдагч орон болоод байгаа бөгөөд  хийн хэрэглээнийхээ 40 хувийг импортоор авч байна. Дотоодын үйлдвэрлэл нь эрэлтээ хангаж чадахгүй байгаа юм.

Хий зөөх танкер хөлгүүд Хятадын боомтуудад буусан мөн хийн хоолойг ашигласан сар тутмын импортын хэмжээ зэргээс дээрх тооцоог гаргасан байна. Мөн судалгаанд өнгөрсөн оны сүүлийн сарын мэдээ багтаагүй ажээ. 

Жилдээ 83.5 сая тонн хийн импорттой Японоос Хятад өнөөдөртөө хоцорч явна. Гэхдээ өнгөрсөн есөөс арваннэгдүгээр саруудад хийн импорт нь Японы  хэмжээнээс давжээ. Ерөнхий хандлага тогтсон ба Хятад энэ онд хийн импортоор Японы өмнө орно гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн онд  хэдэн сая өрхийн аж ахуй, олон тооны аж үйлдвэр  нүүрснээс хийн түлшинд шилжсэн ба агаарын бохирдолтой тэмцэх хүчин чармайлт нь гадаадад хийн импортын захиалга өгөх үйлдлийг өргөжүүлжээ. Хятадад шахмал хийн гол нийлүүлэгч нь Австрали, Катар, Малайз бөгөөд хоолойгоор голчлон Дундад Азиас хий орж ирдэг. Мөн Оростой хийн хоолойгоор холбогдсон.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)