Эрүүл мэндийн яамныхан Багахангай дүүрэгт ажиллажээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Эдийн засаг санхүүгийн хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэнгээр ахлуулсан баг нийслэлийн алслагдсан Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа. Тус дүүрэг нь Улаанбаатар хотоос 100 км-т оршдог бөгөөд 4400 гаруй суурин хүн амтай. Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар, нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус Эрүүл мэндийн төв нь нийт 15 ортой, үүнээс хүүхдийн дөрөв, насанд хүрэгчдийн зургаан ортой. Одоогийн байдлаар хүүхдийн зургаан ор ажиллуулж, томуугийн улмаас хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй зохицуулан ажиллуулж байна. Алслагдсан дүүргийн хувьд сүүлийн үед цус, шээсний анализаторын аппарат, хурдавчилсан оношлуураар 13 төрлийн шинжилгээг хийснээр иргэдэд тусламж, үйлчилгээг ойртуулж байна. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудад хийж, хамтран ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ДҮҮРЭГЭЭ ХАТДАА, УЛААН КОММУНИСТ ХЭДХЭН ХҮН

    0 0 Хариу бичих