Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Уг хуулийн төслийн гол агуулга нь арилжааны банкуудад тавих хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах юм. Тухайлбал, энэ хуулийн төсөл батлагдсанаар арилжааны банкууд дэргэдээ охин компанитай байхыг хориглоно. Банкны тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг ирэх дөрөвдүгээр 1-нээс хэрэгжүүлж эхэлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, түүнээс хойш арилжааны банкууд дэргэдээ охин компани байгуулахыг хориглох юм. Хууль зөрчиж охин компани байгуулсан тохиолдолд зөрчлын тухай хуульд заасны дагуу хамгийн ихдээ 10 сая төгрөгөөр торгох юм байна. Үүнийг гишүүд эсэргүүцэж Банкны тухай хууль дотор нь хариуцлагын заалтыг суулгаж өгөх ёстой гэдгийг онцолж байлаа.

Арилжааны банкуудыг харилцан хамаарал бүхий этгээд болон хувь эзэмшигч нь дампууруулсан тохиолдол өмнө нь гарч байлаа. Тодруулбал, хувь нийлүүлэгч нь давуу эрхээ ашиглан их хэмжээний зээл гаргуулан авч санхүүгийн  байдлыг нь тогтворгүй болдог. Үүнээс сэрэмжлэх үүднээс хувь эзэмшигч хамгийн ихдээ банкныхаа нийт активын таван хувьтай тэнцэх хэмжээний зээл авч болно гэсэн заалтыг тусгажээ. Мөн эзэмшиж буй хувиа барьцаалж зээл авах, зээлийн шалгууртаа хөнгөлөлттэй нөхцөл эдлэх зэргийг хориглосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. CREDIT OFFER Түргэн шуурхай, итгэлтэй. Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа ГИФ БАНК-тай хамтран шийдэж, хувь хүмүүст болон хэрэгцээтэй бүх хүмүүст зээл олгохоор шийдсэн. Санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд хувь хүмүүсийн хоорондох зээлийн хэрэгцээ, таны үйл ажиллагааг сэргээх, эсвэл төслийг хэрэгжүүлэхийн тулд банкууд таны өргөдөлд татгалзах шалтгаан болдог Бид 5000 еврогоос 500 еврогоос 500,000 еврог хүртэлх зээлийг 3% -ийн хүүтэйгээр зээлээр авах боломжтой. Бид танд туслах боломжтой газруудыг энд харуулав. * Санхүү * Ипотекийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Нэгтгэсэн өр * Зээлийн шугам * Хоёр дахь ипотекийн зээл * Зээлийн гэтэлгэл * Хувийн зээл Та банкинд хоригдож, банкинд тааламжтай байдаггүй, эсвэл төсөлтэй бол илүү сайн санхүүжилтгүй, муу зээл, төлбөрөө төлөхөд мөнгө хэрэгтэй, компаниудад хөрөнгө оруулах хөрөнгө оруулдаггүй. Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай. Бусад мэдээллийн талаар бидэнтэй холбоо барина уу. Холбоо барих: [email protected] [email protected] Whatsapp: 0033644664081

    0 0 Хариу бичих
  2. Амьдралд нийцэхгүй баахан хууль баталчихаад ард иргэдийг бухимдуулаад байдагаа боливол яасан юм.Арилжааны банкууд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх болж дээ.Арилжааны банкны эрсдэлийг ард иргэдээр төлүүлдэгээ болих хэрэгтэй

    0 0 Хариу бичих