Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Утаагаар мөнгө хийсэн хүмүүсийг шалгуулахаар прокурорт хандсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Eagle news” телевизэд өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.

-Агаарын бохирдолтой холбоотой таны сүүлийн үеийн байр суурь олны анхаарлыг татаж байна. Тиймээс үүнээс ярилцлагаа эхэлье?

-Өмнө нь УИХ-ын хаалттай чуулганаар Монгол орны өнөөгийн нөхцөл байдлын талаар тодорхой ярьсан. ҮАБЗ-д хамаарагддаг газруудаас тоон мэдээллүүдийг авч, чуулганд 53 хуудас материалтай орсон. Нэг хуудас материалыг гурван минутаар тооцвол гурван цаг гаруй хугацааны танилцуулга бэлтгэсэн шүү дээ. Харамсалтай нь УИХ-ын гишүүдийн ирц муу байсан. Нэмээд гурван сая иргэнийхээ ирээдүйн тухай ярьж байхад гурван Элчин сайдын тухай л асуугаад байсан. 

Одоогоос нэг жилийн өмнө агаарын бохирдолтой холбоотой асуудлаар ҮАБЗ хуралдаад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, яамдад үүрэг өгсөн. Гэвч төрийн залгамж халаа, ой санамж гээд олон зүйлийг ярьдаг ч бодит байдалд жилийн дараа иймэрхүү л байдалтай байна. Удахгүй Цагаан сар болоод дулаарахаар энэ асуудлаа мартана. Тийм учраас энэ байдлыг л өөрчлөх ёстой гэдгийг хэлээд байгаа юм. 

Юун түрүүнд шийдлээ олох хэрэгтэй. Намайг ЗТБХБ-ын сайдаар ажиллаад бас л ҮАБЗ-д дуудаад утааг яах вэ, хөдөөг яах вэ гээд ярьж байсан. Дараа нь би ХХАА-н сайд болсон. Хөдөөгийн иргэдийг орлоготой болгож, ахуйг нь сайжруулах хэрэгтэй. Ингэхгүйгээр хот руу чиглэсэн нүүдэл зогсохгүй. Өнгөрсөн жилийн хугацаанд 9000 орчим өрх нүүдэллэж орж ирсэн. Үүнд дорвитой арга хэмжээ авахын тулд Онц байдал зарлах санал хүргүүлсэн юм. Харамсалтай нь, УИХ энэ тухай ярьсангүй, дахиад л тогтоолоо баталсан. Энэ нь хэр зэрэг үр дүнд хүрэхийг мэдэхгүй байна. 

-МАН-ын зарим гишүүн чуулганы хуралдааны үеэр “Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ” гээд ярьж байсан. Ер нь эрх баригч намын гишүүд таны онц байдал зарлах саналын талаар ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Цөөн хэдэн гишүүн л зөв байр суурьтай байгаа. Жишээ нь, Н.Учрал “Утаатай тэмцээд байх юм. Ажилгүйдэл, ядуурлаас болж агаарын бохирдол ихэсч байна. Тиймээс ажилгүйдэл, ядуурлын асуудлыг хамтад нь шийдэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн байсан. Мөн Ж.Ганбаатар гишүүн эх сурвалжтай нь, цогцоор нь шийдэх асуудлыг хөндсөн. Ер нь хэдхэн гишүүн зөв талаас нь ярьж байгаа нь цөөнх болоод байна л даа. Нөгөө талд Сайд нараар дамжуулан шийдвэр гаргалтад нөлөөлж, бизнес хийх гэсэн бүлэг хүмүүс хүчтэй хэвээр байна. Аль ч намд шүү.  

-Энэ хүмүүст тэгээд хэрхэн хариуцлага тооцох ёстой юм бэ? 

-Сүүлийн 10 гаруй жил утаагаар мөнгө хийсэн хүмүүс тодорхой байна шүү дээ. Асуудлыг шийдсэн дүр үзүүлсэн, худалдсан, “шахсан” хүмүүс нь тодорхой. Энэ талаарх асуудлыг сэргээж үзээч гэж Ерөнхий прокурорт хандсан.  Асуудлыг эзэн биетэй нь гаргаж ирээд, тэр хүмүүсээр хохирлыг барагдуулах, тэндээс орж ирсэн мөнгөөр утаатай холбоотой асуудлыг цогцоор нь шийдэх гээд байгаа юм. 

Бид ингэж хариуцлага тооцохгүй бол дараачийн хүмүүс нь гараад л ирнэ. 

Засаг захиргааны нэгжийг хотоос гаргах хэрэгтэй. Бид Солонгос, Турк, Индонез, Казахстан гэсэн нийслэлээ дахин төлөвлөж байсан улсуудаас туршлага судалсан. Шийдэл нь 20-40 км-ын дотор засаг захиргааны нэгжийг нүүлгэх л байсан юм.

Байнгын хорооны дарга болсон Л.Элдэв-Очир гэж нэг нөхөр бас нэг зуух ярьчихсан л явж байгаа. Үнэхээр л утаа гаргадаггүй зуух байдаг юм бол иргэд өөрсдөө худалдаад ав л даа. Гэвч зөвхөн утаа гаргадаггүй зуух өгөөд орхиж болохгүй. Цогцоор нь шийднэ гэдэг нь иргэдээ ажилтай, орлоготой болгохыг хэлээд байгаа юм. Орлого сайтай болчих юм бол гэр бүлийн гишүүд түүнээ нийлүүлж орон сууцанд орно. Үгүй гэхэд ядаж гэрээ хангалттай дулаалчихна. Дээр үед гэрээ намар дулаалаад, хавар нимгэлчихдэг байлаа. Тэр үед иргэд орлоготой байсан байхгүй юу. Иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхээс гадна орон нутгаас ирэх нүүдлийг зогсоох хэрэгтэй. Хөдөөг үйлдвэржүүлье, жижиг, дунд үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлье гэж хэчнээн их ярив. Жижиг, дунд үйлдвэр гэдэг нь том үйлдвэрүүдээ дагаж бий болдгийг одоо л ойлгож байна. 

-Улаанбаатар хотын тухайд асуудлыг хэрхэн шийдэх вэ? 

-Энэ хотыг анх төлөвлөхдөө 500 мянган хүн амьдарна гэж тооцоолсон. Гэтэл одоо нэг сая 300 мянган хүн амтай болсон. Орж, гарч байгаатайгаа нийлбэл бараг 1.5 сая. Улаанбаатар хотыг одоо дахин төлөвлөнө гэж байхгүй, ямар ч боломжгүй болсон. Харин Засаг захиргааны нэгжийг хотоос гаргах хэрэгтэй. Намайг ЗТБХБ-ын сайд байхад хотын энэ асуудлыг яах вэ гэдгийг ҮАБЗ-өөр яриад үүрэг өгч байсан юм. Бид Солонгос, Турк, Индонез, Казахстан гэсэн нийслэлээ дахин төлөвлөж байсан улсуудаас туршлага судалсан. Шийдэл нь 20-40 км-ын дотор засаг захиргааны нэгжийг нүүлгэх л байсан юм. Хамгийн багадаа 4-5 яамыг нүүлгэж болно. Тухайлбал, ХХААХҮЯ, БХЯ, БСШУСЯ, Хөрөнгийн бирж энэ хотод шахцалдаж байх хэрэггүй. Мөн Элчин сайдын яамдыг нүүлгэж болно. Их сургуулиудыг ч дотуур байртай нь хамт хотоос гаргах хэрэгтэй. Спорт заалтай, номын сантай, сайхан хотхоны зохион байгуулалтад оруулж болно шүү дээ. Өмнө нь сайд байхдаа ийм асуудлаа шийдсэн орнуудын туршлагыг судлаад, шийдвэр гаргахад гар бие оролцож байсан хүмүүсийг урьж ажиллуулсан юм. Түүнээс биш би гэнэт бодож байгаад л санаачлага гаргахгүй шүү дээ.

Герман архитекторуудаар Богд уулын өвөрт, хотоос 43 км зайд шинэ хотын төлөвлөлтийг хийлгэсэн. Үүнийгээ үе үеийн Засгийн газарт танилцуулж байна. Одоогийн байдлаар тав дахь Ерөнхий сайддаа танилцуулаад байна.

-Сангийн яамны тайланд дурдсанаар өнгөрсөн 10 жилд агаарын бохирдлыг бууруулахад 147 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2008 оноос хойш гэхээр хоёр нам хоёулаа л засгийн эрх барьж байсан үе гэсэн үг. Та бол намууд нэг нэгнээ буруутгахгүйгээр хамтдаа үүний эсрэг ажиллая гэсэн байр суурьтай байгаа юу?

-Нам харгалзахгүйгээр хордоод явж байгаа учраас “Тэр нам ингэсэн, энэ нам ингэсэн” гэдгийг аль ч Засгийн газрын үед ярьж болохгүй. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд байдаг. Гэхдээ мөнгөгүй гээд яриад л байх юм бол юу ч бүтэхгүй. Мөнгийг бий болгох ёстой. Яах гэж Монголбанк байдаг билээ. Том бүтээн байгуулалтуудыг зоригтой эхлэх хэрэгтэй. Тавантолгойгоос Сайншанд, Сайншандаас Дорнод хүртэлх төмөр замын ажил руу зориглон орох хэрэгтэй. Ингэж зориглон орохгүй бол дор нь байгаа зовлонгоор бизнес хийдэг хүмүүс хагартлаа баяжаад байна. 

-Том төслүүд яриад удаж байна. Шууд хийж хэрэгжүүлэхэд ч хугацаа их орно. Харин богино хугацаанд асуудлыг шийдвэрлэх ямар арга зам байна вэ. Ашиглалтад оруулахад бэлэн болчихсон өчнөөн мянган орон сууц байна гээд л байх юм. Гэр хорооллынхоо иргэдийг энэ орон сууцнуудад оруулчихаж болдоггүй юм уу?

-Нийтдээ 80 мянга гаруй орон сууц байгаа юм. Гэхдээ бүгдээрээ Улаанбаатар хотод биш л дээ. Хөдөө орон нутагт 3680 орчим орон сууц байгаа. Энэ хавар ашиглалтад орох 60 мянга орчим орон сууц бий. Дулаанаа авчихсан 4-5 мянган орон сууц байна. Дулаанаа авчихсан гэдэг чинь хүн амьдрахад бэлэн болчихсон гэсэн үг. Энэ компаниуд дулааны төлбөрөө төлж байна. Бас банкинд зээлтэй байгаа. Дээрээс нь ажилчдын цалингаа тавина. Үүнтэй холбоотойгоор яамдын сайд нарт санал тавиад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. “Эмч, багш нарын цалин тодорхой юм чинь өөрсдөөр нь сонголт хийлгээд орон сууцанд оруулаадахаач” гэсэн санал. Хамгийн баталгаатай цалин бол эмч, багш, цагдаа нарын цалин. Ийм тодорхой зүйлийг удахгүй шийдэх байлгүй дээ. 

-Та УИХ-ыг тараах тухай ярьсан. Сонгогдоод гараад ирсэн УИХ-ын гишүүд “Бид ажиллаж чадахгүй байна” гэдгээ хүлээн зөвшөөрөх болов уу?

-Иргэд хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. 2016 онд нэг намаас 65 хүн гаргасан, энэ бол уулыг нурааж, усыг эргүүлэх хүч. Гэтэл хийсэн юм нь хаана байна вэ. Хоёр жил болчихлоо. Иргэд ажлын байр л нэхэж байгаа. Ядуурлыг юугаар арилгах вэ гэхээр ажлын байраар л арилгана. Хэрэв энэ байдал үргэлжлэх юм бол иргэд тэсэхгүй хавраас жагсаал цуглаан хийх байх гэж бодож байна. Ухаалаг Ерөнхий сайд, Засгийн газар байгаа бол үүнийг урьдчилаад ажилдаа ханцуй шамлан орох хэрэгтэй. Хэрэв УИХ-ыг тараах санал асуулга явууллаа гэхэд 10 хүний найм нь дэмжих болов уу гэж бодож байна. Сонгож гаргасан учраас ийм сонголт ч хийх эрхтэй байх ёстой. Хариуцлага тооцох гээд байна шүү дээ.

-Та эмнэлгүүдээр явсан. Тэгэхдээ урьдчилан мэдэгдэхгүйгээр явсан юм уу?

Таван эмнэлгээр явсан. Ингэхдээ хэлэлгүй явсан. Таньдаг хүмүүс, ээж хүртэл “Энэ ханиад томууны асуудал хэцүүдлээ” гээд ярьж байсан учраас эмнэлгүүдээр явж газар дээр нь ачаалалтай нь танилцахаар шийдсэн. Хэлчихээр бэлдчихдэг учраас хэлэлгүй очсон юм. Гэхдээ шийдэл тодорхой байсан. Төрийн албан хаагчдын эмнэлэг, Цэргийн төв коспиталд ачаалал багатай учраас тус бүр 100 ор шилжүүлээд хүүхдүүдийг авах чиглэл өгсөн. Ханиад томууны асуудал жил болгон яригддаг учраас үүнд бэлэн байх ёстой.

Ер нь Наадмын комисс шиг нэг комисс баймаар байгаа юм. Эрүүл мэндийн яам комиссоо гаргачихаад “За, ханиад эхэллээ” шүү гэхэд асуудлыг зохицуулчихдаг байх хэрэгтэй. Наадмын комисс бол маш сайн ажилладаг шүү дээ.

-Та шинэ оны мэндчилгээндээ шударга ёс, хуулийн засаглалыг бэхжүүлнэ гэдгийг онцолсон. Үүнийгээ жаахан дэлгэрүүлэн тайлбарлаж болох уу?

-Ер нь хуулийн засаглал дампуураад эхлэхээр л бүх зүйл дампуурдаг. Хуулийн засаглал чанга, иргэд нь хуулиа чандлан мөрддөг байх юм бол дампуурах тухай ойлголт байхгүй.

Шинэ жилийн мэндчилгээндээ нэг их олон юм яриад л хөгжилтэй орны Ерөнхийлөгч шиг байхын оронд товчхон тодорхой юм ярья гэж бодсон. 

Шинэ жилийн мэндчилгээндээ нэг Улс орон гайгүй болбол дараа дараагийн шинэ жилээр гайгүй юм ярьж болно л доо. Мал сүргийн тоо өслөө, экспорт нэмэгдлээ гэх мэтээр.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

  1. Жонхуугийн төмөр замын 280 сая долларын хэргийг бас шалгуулмаар байна.

    3 0 Хариу бичих
  2. Төмөр зам нэртэй шороо босгож хаяад улсыг өрөнд оруулсан хүн өөрөө байж хэнээс юу нэхээд байна вэ. Өөрөө учруулсан хохирол төлөөд бас хам хэрэгтнүүдээ гаднаас авчирчих. Бусдаар бол ёстой хуцваа л байна.

    1 0 Хариу бичих
  3. Сэтгүүлч Жаргалмаа байн байн аальгүйтэж инээгээд гол гол асуудлыг сөхөж гаргах улсынхаа ерөнхийлөгчийн яриаг үнэгүйдүүлээд нэг тиймэрхүү тоглоом шоглоомын ярилцлага болсон арай нухацтай нийтлүүлэгч оролцуулах нь зүйтэй

    0 1 Хариу бичих
    • Ард түмнээс гуйлга гуйж тархиндаа хагалгаа хийлгэж амь гарчаад нээх их зантай юм өөрийгөө юу гэж боддог юм болоо???????? Нээх мэргэн цэцэн болох гээд чадахгүй байж. Ийглийн залуучууд нь аль нь ч Жаргалмаагаас дээр шүү.

      0 0
  4. Utasdaar dalimduulj ooriinhoo nuguu Maidar hot gedgee hiih ni l dee Genko

    0 0 Хариу бичих
  5. Ард иргэдтэй уулзана санал сэтгэгдлийг сонсоно гэдэг хамгийн гол ажил.Өмнөх ерөнхийлөгч болох улс төрчид ингэж явдаггүй л биз дээ.Хамгийн гол нь үр дүн хэрэгтэй.Цалин тэтгэвэр нэмэгдэж,Ажилгүйчүүд ажлын байртай болж,Ард иргэд өр зээлнээсээ салж л байвал болоош дээ.Тийм л зүйлийг ард түмэн хүсч байгаа биз дээ

    0 0 Хариу бичих
  6. америкууд зууханд тус болоогүй бил үү, бас прокурдох уу?

    1 0 Хариу бичих
  7. 20 жил жанхууг төр удирдаж байхад утаа байгаагүй юм шиг бүлтрэх юм хөгийн оросын суга.

    0 0 Хариу бичих
  8. Эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч маань хэн нэгний ул шагайж, хэрүүл хийж явсаар байтал үндсэн ажил нь зогслоо. Хариуцлага тооцох нь зөв, гэхдээ энэ бол таны ажил биш. Хариуцсан газарт нь үүрэг даалгавар өгөөд, хааяа нэг шалгачихаад, үндсэн ажлаа хиймээр юм.

    0 0 Хариу бичих
  9. Mash zuv.er ni erunhiilugchiin zasaglaltai bolchuul ih l hugjij devjkeed bgaamda.erunhiilugchduu amjilt hvsei

    0 1 Хариу бичих
  10. Утаагаар бизнес хийж хувьдаа завшсан этгээдүүдтэй хариуцлага тооцохоос нааш дараа дараагийн ямар ч сайхан ажил санаачлаад ажил хэрэг болохгүй шүү.

    0 0 Хариу бичих
  11. Ёрөнхийлөгчөө дэмжиж байна.ард түмний амьдрал таны гарт байгаа шүү.Та л монголын ард түмэнээ болон газар шоролгоо хамгаалж авч үлдэж чадна.амжилт хүсэе.Эрүүл энх байгаарай.

    0 0 Хариу бичих
    • БҮХ МОНГОЛЧУУДЫН ЦАЛИНГ 10 ЖИЛИЙН ӨМНӨ ХОЁР ДАХИН НЭМЖ БОЛОХ БАЙСАН ХЭМЖЭЭНИЙ 10 ТЭРБУМ ДОЛЛАРЫГ ТЭР БИДНЭЭС ТӨМӨР ЗАМААС БУЛААЖ ЯДУУ ХЯМДХАН БАЙЛГАЖ НӨЛӨӨЛЖ БАЙГАА.СОНГОГДОНГУУТАА 8 САРД ОРОСООР ДАМЖУУЛАН НҮҮРС ГАРГАНА ГЭЖ ШОУДААД Л УРАГШАА ГАРГАХ МАНАЙ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ ХОЁР ДАХИН УНАГАЖ ЗУРГААХАН САРЫН ДОТОР 500 САЯ ДОЛЛАР БИДНЭЭС БАС БУЛААСАН.

      0 0
  12. Доорх хөлсний комментчид, троллууд болиоч ээ. Явцуу хүрээний хорслоо гаргахаа боль. Ерөнхийлөгч ард иргэд, улс орныэрх ашигт нийцсэн юм ярьж байна. Эцсийн үр дүнг гартал хөөцөлдөхийг хүсье. Зүгээр нэг ПООП ШОУ биш гэж найдъя.

    0 1 Хариу бичих
  13. Ерөнхийлөгчийн өс хонзон хэзээ дуусах вэ ажлаа хийгээч өөр хийх юм даанч олдохгүй бга уу хойшоо биш урагшаа хараач өөрийгөө бас шалгуулаад таарна

    0 0 Хариу бичих
  14. Ooriinh n zuvleh Altanhuyag gol n bizdee hehe

    1 0 Хариу бичих
  15. Ug n yag zuv tegeh heregtei. But Prokuror ajillaj bga dut uzuuleed orhino bzde

    0 0 Хариу бичих
  16. Мэдрэл ЕК хувийн өс хонзонгоо албан тушаалаа ашиглан гүйцэлдүүлэх гэж гүрийсээр. Яасан барагддаггшй өү хонзон яасан барагддаггүй шунал вэ

    0 0 Хариу бичих