Шатахууны онцгой татварыг бууруулах асуудлаар ОУВС-тай хэлэлцээр хийнэ

ОУВС-гийн ажлын хэсэг энэ сарын 25-нд Монголд ирж ажиллана. Энэ үеэр татварын нэмэгдлийг эргэж харах талаар ярилцана гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. Засгийн газар үүнийхээ дагуу ОУВС-д саналаа тавиад эхэлсэн гэдгийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэллээ. Эхний ээлжинд улирлын чанартай буюу уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүсийн хүн амын орлогын албан татвар, шатахууны онцгой албан татварын нэмэгдлийг бууруулах саналтай байгаагаа уламжилжээ. Шатахууны онцгой албан татварыг дэлхийн зэх зээлийн ханшинд нийцүүлэн тогтоох эрх нь Засгийн газарт байдаг. Харин энэ удаад ОУВС-гийн шаардлагын дагуу шатахууны онцгой албан татварыг нэмээд байгаа юм. Ингэснээр энэ онд шатахууны онцгой албан татвар хэлбэрээр төсөвт 300 орчим тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцжээ. Гэсэн хэдий ч нийгэмд үүсэх сөрөг үр дагавар нь их учраас төсвийн орлого тасрахаас үл хамааран шатахууны онцгой албан татварыг бууруулах асуудлыг ОУВС-тай ярилцах юм байна. Нийгэмд багагүй бухимдал үүсгээд байгаа шатахууны үнийн асуудал ийнхүү удахгүй ОВУС-тай хийх хэлэлцээрээс хамаарахаар болоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Аргагүй л бид бусдын гарт орчихжээ,

    0 0 Хариу бичих