Дулааны тавдугаар цахилгаан станц барих төслийг үргэлжлүүлэхгүй

Эрчим хүчний яамны сайдын зөвлөл Улаанбаатар хотын зүүн бүсийг цахилгаан дулаанаар хангах зорилготой “ДЦС V” төслийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шаардлагагүй хэмээн үзжээ.Учир нь тавдугаар станцыг ашиглалтад оруулахад ус, нүүрс, төмөр замын асуудлыг шийдэхэд хүндрэлтэй хэмээн үзжээ.

 Тус цахилгаан станцыг барих төсөл 2011 онд эхэлсэн бөгөөд 2017 онд дуусгах төлөвлөгөөг өмнөх Засгийн газар гаргаж байсан.

Харин өргөтгөл хийх Засгийн газрын шийдвэр гарсан “ДЦС III”, “ДЦС-IV” ТӨХК-иудаас болон “Амгалан” дулааны цахилгаан станц зэргийн хүчин чадлыг ашиглах боломжтой гэж дүгнэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. NEG L ODOR DOOROO GUNII TSEVDEGTEI YUM CHIN SUULT OGCH TER HAVIIN AILUUD HOLDOHVII

    0 0 Хариу бичих