Давост энэ жил хамгийн олон удирдагч чуулна

А.Санчир


Энэ сарын  23-наас 26-нд Дэлхийн эдийн засгийн 48 дахь удаагийн чуулга уулзалт болно. Швейцарийн Давост жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ уулзалтад дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн,  олон улсын байгууллагуудын удирдлагууд зэрэг өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцдог билээ.

Дэлхийн  эдийн засгийн чуулга уулзалтын дарга Клаус Шваб өчигдөр Женев дэх  төв байрандаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдээдэд хийжээ. 2018 оны Давосын эдийн засгийн чуулга уулзалт “Салж бутарсан дэлхийд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх” уриан  дор болно гэдгийг тэрээр зарласан байна. Урьдчилан төсөөлж байгаагаар энэ жилийн Давосын чуулга уулзалтад оролцох дэлхийн удирдагчид урьд жилүүдийнхээс олон байх аж. Тухайлбал, 70 гаруй орны төрийн тэргүүн болон  засгийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын 45 албан тушаалтан оролцох юм байна.

Энэ удаагийн  чуулга уулзалт геополитикийн стратегийн өрсөлдөөн газар авч буй нөхцөлд  олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин нотолж, олон улсын аюулгүй  байдал, байгаль орчныг хамгаалах, дэлхийн эдийн засаг зэрэг сэдвүүдээр улс орнуудын хамтын ашиг сонирхлыг хөндсөн асуудлуудыг авч хэлэлцэх ажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)