“Ийгл ньюс” телевизийн продюсер Д.Бүжинлхам Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Ийгл ньюс” телевизийн продюсер Д.Бүжинлхам Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр гардуулан өглөө.

“Ийгл ньюс” ТВ шууд эфирт өдөрт 7-8 цагийн мэдээ бэлтгэж үзэгчдэдээ хүргэдэг. Тухай бүрт мэдээ, хэлэлцүүлэг, ярилцлага бүрийг эх сурвалжаар хангах, тэднийг зохион байгуулах арын ажлыг манай продюсер Д.Бүжинлхам хариуцлагатайгаар даадаг юм.

Телевизийнхээ эфирийг  "амьд", эх сурвалжаар баялаг байх хариуцлагатай ажлыг нэр төртэй хашиж байдаг Д.Бүжинлхамдаа Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэнд хамт олных нь зүгээс баяр хүргэж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)