НӨАТ: Бүртгэлийн мэдээллээ энэ сарын 22-ноос өмнө шалгаарай

Иргэд худалдан авалтад хийхдээ төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцааж олгосоор хоёр жил гаруй болж байна. Өнөөдрийн байдлаар 655245 хэрэглэгчийн бүртгэл байгаагаас 22192 иргэний бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай байгааг холбогдох албаныхан хэллээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын байцаагч Э.Буд "НӨАТ-ын тухай хуулийн дагуу татварын алба мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлдэг. Сангийн яам ажлын 45 хоногт багтаан буцаан олгох шийдвэр гаргаж, Монголбанкаар дамжуулан буцаан олголтыг иргэдийн харилцдаг банкны данс руу шилжүүлж ирсэн. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдана" гэлээ.
Иймд бүртгэлийн мэдээллээ оруулаагүй, дутуу алдаатай оруулсан, хэрэглэгчийн  мэдээлэл давхардаад байвал нэгтгэх шаардлагатай аж. Татварын ерөнхий газраас мэдээлллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлэх хугацаанаас буюу 2018 оны нэгдүгээр сарын 22-ноос өмнө засварлах шаардлагатай. Бүртгэлийн мэдээлэл алдаатай тохиолдолд буцаан олголт авах боломжгүй юм байна.
Хэрэв иргэн таны мэдээлэл хянагдаж байгаа эсэхээ нягтлахыг хүсвэл Татварын ерөнхий газрын 70115019 дугаарын утсанд холбогдож мэдээллээ баталгаажуулна уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)