Гавьяатуудаас тасалбар худалдаалах нь их эрэлттэй байна

Б.Тайван


“АСА” циркт үндэсний бөхийн өнөө цагийн шилдэг 16 бөхийн халз барилдаан энэ сарын 20-нд болно. Бөхийн хорхойтнуудын хувьд хүлээлт үүсгэж буй тус барилдаанаас олсон орлогыг чөлөөт бөхийн “Станбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт, оюутны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Оюунсүрэнгийн эмчилгээнд зориулах юм байна. Халз барилдааны тасалбар авахыг хүссэн хэн бүхэн дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, дэлхийн аварга П.Орхон, ДАШТ-ий гурван удаагийн хүрэл медальт О.Насанбурмаа зэрэг Б.Оюунсүрэнтэй мөр зэрэгцэн хөлс, хүчээ сорьж явсан алдартнуудаас гарын үсгээ зуруулан худалдан авах боломжтой. Ингэж тасалбар худалдаалах нь содон бөгөөд их эрэлттэй байгаа гэнэ. Мөн саяхан Эрдэнэтэд болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий үеэр гавьяат тамирчин Ц.Энхжаргал бэлтгэлийн оймс зарж, олсон орлогыг хандивт нэмэрлэсэн байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. хоолоо аваад идсэн нь дээр биз дээ,хэдэн бөх барилдахийг хараад гэдэс нь цатгалан явах уу

    0 0 Хариу бичих
  2. Оюунсүрэн яацын?

    0 0 Хариу бичих