Манай усчид өвлийн сэлэлтээр олон улсын тэмцээнд оролцоно

Өвлийн сэлэлтийн олон улсын тэмцээн “MINSK OPEN 2018” Беларусь улсад өнөөдөр эхэлж байна. Тус тэмцээнд дэлхийн 15 улсаас тамирчид ирж оролцож байгаагийн дотор манай улс байгаа аж. Мөн манай улсаас гадна Аргентин, БНХАУ зэрэг улсууд тамирчдаа тус тэмцээнд оролцуулахаар илгээжээ. Тэмцээний үеэр агаарын температур -10-аас доош, мөсний зузаан 25 сантиметр хүрнэ гэсэн мэдээлэл байсан учраас зохион байгуулагчид усан замыг тусгайлан бэлдсэн ч тэмцээн дөхөх тусам цаг гаарын нөхцөл байдал сайжирчээ.

Тэмцээн зөвхөн олон улсын тэмцээн гэдгээс гадна Беларусь улсын нээлттэй аварга шалгаруулах тэмцээний статустай зохиогдож байгаа учраас түрүүлсэн атмирчин хоёр медаль хүртэх боломжтой юм.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)