Монгол дахь шашнуудын төлөөлөл уулзжээ

А.Санчир


Жил бүрийн нэгдүгээр сарын 16-ны өдөр дэлхий нийтээр  Шашны эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг. Өчигдөр энэхүү өдрийг тохиолдуулан АНУ-ын ЭСЯ Монгол дахь шашны төлөөллүүдийг оролцуулсан дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулжээ. Уг ярилцлагад Монголын Мусульман шашинтны нийгэмлэг, Монголын Адвентист чуулган, Монголын Эвангелийн эвсэл, Дашчойлин хийд, Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо, Монгол дахь Католик сүм зэрэг байгууллагын залуу удирдагчдын төлөөлөл оролцож, Монгол Улс дахь хувь хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний нөхцөл байдал болон олон шашин зэрэгцэн эв найрамдалтай оршиход залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар санал бодлоо солилцсон байна.

Томас Жэфферсоны санаачилсан Виржиниагийн Шашны эрх чөлөөний хууль нь АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлт болон батлагдсан түүхтэй. Энэ жил уг хуулийг баталсны 232 жилийн ой тохиож байгаа юм. АНУ  дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн үндэс болсон хүний түгээмэл эрхийн нэг шашны эрх чөлөөг бататгахыг тууштай дэмжиж иржээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Muunees hun algaa.

    0 0 Хариу бичих