Хойд Солонгосын иргэдийн цогцостой завь Японы эрэгт хөвж иржээ

Х.Батсайхан


Японы эрэгт дотроо долоон хүний цогцос бүхий модон завь хөвж иржээ. “Japan Times” өчигдөр энэ талаар мэдээлсэн байна. Завин дээрх цогцоснуудыг ардчилсан Солонгос улсаас оргосон иргэд хэмээн таамаглаж байгаа юм байна.

Цогцоснуудад үзлэг хийсэн Ишикава мужийн Цагдаагийн газарын ажилтнууд нэгнийх нь халааснаас БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ил, Ким Жон Ун нарын хөрөгтэй газрын зураг, солонгос бичигтэй тамхи олсон аж. Завь далайд маш удаа хөвсөн нь ялзарч муудан, танигдахын аргагүй болсон байснаас тодорхой байсан аж.

Завь олдсон газраас 15 хүрэхгүй метрийн зайнаас Японы эргийн хамгаалалтын албаныхан долоо хоногийн өмнө нэг хүний цогцос олсон нь дээрх завинд хамт явж байсан хүний цогцос гэж таамаглаж байгаа ажээ.  

БНАСАУ-ын далайчид өвлийн улиралд хавч, наймаалж агнахаар тэнгист гардаг. Гэвч цаг агаарын тааламжгүй нөхцлөөс болж, осол сүйрэлд олонтаа өртдөг ажээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Муу удирдагчаасаа болж өлсөнө зовно инээж ч чадкү өрөвдмөөр улс. Хурдан нэгдэж амьдралын сайхныг мэдэрмээр юм. Хайран 25 сая хүн ам.

    0 0 Хариу бичих
    • Mongolians yugaaraa iluu bgam

      1 0