Залуучуудын 1/3 нь архи, тамхи хэрэглэдэг

Б.Нандин-Эрдэнэ


Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Цагдаагийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Хуулиа мөрдье-21” аянг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  Манай улс 2000 онд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуульд 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундааны зүйл, худалдаалах болон үйлчлэхийг хориглосон байдаг.

Гэвч тус хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх, өсвөр үе залуучуудад архи зэрэг хорт зуршлийн хэрэглээнээс татгалзахад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээ, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, түүнийг борлуулах үйл ажиллагаанд хяналт тавих шаардлага тулгарч буй нь олон улсын байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагын судалгаанаас харагдаж байна.

Нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны иргэд буюу залуучууд эзэлдэг манай улсын хувьд архи согтууруулах ундаанаас шалтгаалсан нийгэмд учрах хор нөлөө нэмэгдэж байгаа нь нийгэмд тулгамдсан асуудлын нэг болоод байна. Судалгаагаар залуучуудын 1/3 нь архи ,тамхи хэрэглэдэг,  монгол эрчүүдийн 100 хүн тутмын 23, 100 эмэгтэй тутмын 5 нь архины хамааралтай гэж гарчээ. 

2017 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 21-ээс доош насны 100 орчим иргэн гэмт хэрэгт холбогджээ. Үүнээс 25 нь амь насаа алдсан байна. Тиймээс тэдэн рүү чиглэсэн нэг сарын ажиллагааг холбогдох байгууллагууд өнөөдөр эхлүүлээд байна. Манай улсад архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 12507 байгууллага байдаг аж. Аяны хүрээнд эдгээр байгууллагад хяналт, шалгалт хийх юм байна. Хэрэв 21-ээс доош насны иргэнд архи, согтууруулах ундаагаар үйлчилбэл тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох гэнэ

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ тооноос их хэрэглэгчтэй

    0 0 Хариу бичих