Дэд сайдын мэдэгдлийн дараа Оюутолгойн хувьцааны ханш 2.7 хувиар уналаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын мэдэгдэл, Оюутолгой компанид ногдуулсан татварын актын талаар мэдээллүүдийн дараа Оюутолгой компаний 66 хувийг эзэмшигч “Turquoise Hill Resources” компаний хувьцаа Нью Йоркийн хөрөнгийн биржид 2.7 хувиар, Торонтогийн хөрөнгийн биржид 5 хувиар тус тус буурчээ.

Сануулахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав “Рио Тинто” компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас тус компаний үйл ажиллагааг зогсоох байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй зэрэгцэн Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид 155 сая ам.долларын татварын акт тавьж буй тухай мэдээлэл цацагдсан. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хувьцаан дээр тоглодог хүмүүсээс мөнгө авч мэдэгдэл хийсийн бишүү! Загджав үнэнч шударга хүн гэвэл нар баруунаас навтас нөмрөөд гарах байлгүй

    0 0 Хариу бичих
  2. Биднийг хүн гэж тоохгүй байгаа хүмүүст засаг ийм маягаар шахалт үзүүлэх гарц байна

    0 0 Хариу бичих
  3. Загджавыг хүмүүс муу хэлээд байдаг.Харин энэ удаазөв дуугарсан юм бишүү.Манай том дарга нарт хахууль өгсөнөөрөө түрээ бариад Монгол улсыг олон жил дээрэлхсэн энэ компанийг цүцроож байгаа юм биш үү.Загджавыг халах биш харин Д.Сумъяабазарыг нь халж оронд нь Загджавыг жинхэнэ сайдаар томилооч.

    0 0 Хариу бичих