Шанхайд амиа алдсан талийгаачийг гэрийнхэнд нь таниулалгүй гурав хоносон гэв

Шанхай хотод өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ны өдөр Монгол эмэгтэйн цогцос олдсон тухай мэдээлэл гарсан.  Энэхүү хэрэг явдлын тухай анх монголын хэвлэл мэдээллийн сайтуудаар гарахдаа бусдын гарт амиа алджээ гэсэн утга бүхий байсан. Манай сайтын зүгээс энэ тухай ГХЯ-ны эх сурвалжаас тодруулан "БНХАУ-д суугаа элчин сайдын яамны ажилтнууд болон ар гэрийнхэн нь газар дээр нь очсон байгаа. Болсон хэрэг явдлын талаар илүү тодорхой мэдээллийг шалгалтын дараа өгнө" гэсэн мэдээлэл хүргэж байсан билээ. 

Тэгвэл энэ оюутны талаар Хятадын болон Монголын сайтуудад гарсан мэдээллийг ар гэрийнхэн нь үгүйсгэж, гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Тэдний хэлснээр тухайн үед БНХАУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яаманд ирсэн Шанхай хотын цагдаагийн газраас ирүүлсэн мэдээлэлд “Монгол улсын иргэн бусдын гарт амиа алдсан” хэмээсэн байсан гэлээ. Энэхүү эмгэнэлт мэдээллийн дагуу талийгаачийн ар гэрийнхэн БНХАУ-ын Шанхай хотод 2018 оны 1 сарын 1-нд очсон аж.

Ар гэрийнхэн нь Шанхай хотод очих үед тус хотын удирдлагууд болон цагдаагийн газрынхан талийгаачийн цогцсыг таниулалгүйгээр, хэргийн материалтай танилцуулалгүй 3 хоног хүлээлгэснийг хэлж байна. Уг хугацаанд БНХАУ-д амь насаа алдсан Монгол охиныг “амиа хорлосон” гэх мэдээллийг цахим орчинд тараасан гэж талийгчийн ар гэрийнхэн хардаж байгаа юм.

Түүнчлэн Монгол Улс дахь Хүний эрхийн үндэсний комиссын ажилтны анхааруулснаар Шанхайд амиа алдсан монгол охины тухай мэдээлж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын үндэсний хууль тогтоомжийг үндэслэн хохирогчийн ар гэрийн сэтгэл зүйн байдлыг харгалзан мэдээлэлд хянуур хандаж, хэт хувийн шинжтэй мэдээллийг нууцлан хохирогчийн овог, нэрийг ил зарлахгүй байх шаардлагатай ажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Mongolchuud bid nar tsuuhuulee shuudee hunii gazar amia aldahdaa yaj zowson bol gj bdohoos uruwdmuur gol harlaad bhiin

    3 0 Хариу бичих