Утаа тогтвортой, үнэ тогтворгүй долоо хоног

С.Сувд


Улаанбаатарт утааны бохирдол тогтвортой байгааг харуулсан долоо хоног өнгөрч байна. Учир нь утаатай холбоотой жагсаал цуглаан, хуралдаан чуулган хэдэнтээ болжээ. Өчигдөр гэхэд утааны эсрэг хэвтээ жагсаал Сүхбаатарын талбайд болж 100 гаруй хүн оролцон Засгийн газрыг агаарын бохирдлын эсрэг дорвитой ажил хийхгүй байгааг эсэргүүцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч долоо хоногийн эхээр Х.Баттулга УИХ-ыг утааны эсрэг шийдвэртэй алхам хийхгүй бол тараах хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн мэдэгдэж утаагаар мөнгө олсон бүлэг хүмүүс улс төрд хүчирхэг хэвээр байгаа гэлээ. Тэгээд ч зогсохгүй утаагаар мөнгө хийсэн хүмүүсийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан тухайгаа ярилцлагадаа өгүүлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр мөн иргэдтэй уулзаж агаарын бохирдол болон бусад асуудлаар санал бодлыг нь сонсч байгаа.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ сарын 9-нд хуралдахдаа “Улаанбаатар хотын агаарын орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай”   Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас хийж буй танилцуулгыг сонссон байв. Уг хуралдаанаар нийслэлийн утааны 80 хувь гэр хорооллоос гарч байна гэж үзэж байгаа бөгөөд хотод 202,4 мянган өрх гэр хороололд оршин суудаг.Тэдний 105.7 мянга нь байшин сууц бусад нь гэрт амьдардаг тухай ярьсан бол тэргүүлэгчид цаашид цогц арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ. Мөн энэ өдөр Улаанбаатарын Утааны эсрэг форум Блюскай зочид буудлын хурлын танхимд болжээ. Агаарын бохирдлын бууруулах ажлын дэд хэсгийн гишүүд өнгөрөгч долоо хоногт дүүргүүдэд ажилласан тухай албан мэдээний хажуугаар БНХАУ үйлдвэрийн 20 гаруй хотууддаа өндөр хяналт тавьсны улмаас эдгээр хотод агаарын бохирдол зохих хэмжээнд буурсан тухай мэдээлэл гадаадын эх сурвалжуудад гарч байлаа.

Долоо хоногийн лхагва гаригт болдог Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдлээ.Энэ тухай . Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсандаа  "Эрдэнэт үйлдвэрийн ашиг шимээс ард иргэд хүртэх ёстой. Иймд Засгийн газар хуралдаж хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэддээ хувьцаа болгон эзэмшүүлэхээр шийдлээ. Эрдэнэт үйлдвэр цаашид олон жил Монгол Улсад, нийт ард иргэдэд өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна" гэж бичжээ. Үйлдвэрийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчлөөд байгаа бөгөөд  Засгийн газрын дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Монголын зэс корпорацийн зүгээс хэвлэлийн хурал зарлан мэдэгдэв.

Монгол Улсын төрийн өндөрлөгүүдийн айлчлалын сураг чиг сонсогдсон өдрүүд байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравдагч хөрш БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийж “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Харин ЕрөнхийлөгчХ.Баттулгыг БНЭУ-д айлчилна гэсэн албан бус мэдээлэл гарсан.

Ийнхүү мэдэгдлүүдээр дүүрэн долоо хоног болсон бөгөөд үүний нэг жишээ бол АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэл хийж АТГ-ын ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бол  АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү хариу мэдээлэл хийхдээ Г.Баасан тэргүүтэй хүмүүс худал мэдээлэл тарааж байгаа тул шүүхэд хандахаа мэдэгдэв. Мөн цахим сүлжээнд бичлэг нь цацагдаж олон нийтийн анхаарлыг татаад байгаа УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн охин Номуундарийн өмгөөлөгч мэдээлэл хийхдээ, прокурор мөрдөн байцаалтын явцыг дэлгэж үйлчлүүлэгчийнх нь нэр хүндэд халдаж байгаа гэсэн юм.

Монгол Улсын төрийн өндөрлөгүүдийн айлчлалын сураг чиг сонсогдсон өдрүүд байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравдагч хөрш БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийж “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.  Айлчлалын үеэр хоёр Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна хэмээн ЗГХМА-наас мэдээлжээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНЭУ-д айлчилна гэсэн албан бус мэдээлэл гарсан. Газрын тосны үйлдвэр боловсруулах асуудлаар яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэн өрнүүлэхээр мөн л энэхүү гуравдагч хөрш орон руу айлчлах тухай яриа байсан юм. Сонгогдсон Ерөнхийлөгч ХБаттулга, томилогдсон Ерөнхий сайд нарын хэн хэн нь гадаад улсад айлчлаагүй байсан билээ.

МҮЭХ-ноос татвар нэмснийг эсэргүүцэж баасан гаригт орон даяар жагсаал зохион байгуулав. ОУВС-гийн хэлэлцээр хийхээс ч өмнө татвар нэмэхгүй байх асуудлыг удаа дараа Засгийн газарт тавьсаар байтал татварыг нэмэгдүүлж, тэтгэврийн насыг уртасгасныг үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд эсэргүүцэж байгаа. Жагсаалд оролцогч ажилтнуудын хэлснээр 60 хүүхэдтэй ажилладаг багшийг 60 нас хүртэл ажиллуулах нь шударга бус, сарын тал хагаст гэр бүлээсээ хол амьдарч амьжиргаагаа залгуулдаг уурхайчны банкны зээлэнд төлдөг хэмжээний мөнгийг татварын нэмэгдэлд авч буй нь харгис үйлдэл гэж байлаа.

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдөртэй зэрэгцээд шатахуун импортлогчид бараа бүтээгдэхүүнээ зарахгүй “боож барьцаалсан” өдрүүдээр долоо хоног шувтарч байна. Засгийн газраас  Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг  хэрэгжүүлж шатахууны үнийг тогтвортой байлгахаар импортлогч компаниудыг “аргаддаг” байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газар  тусгай зөвшөөрөл бүхий компаниудад татаас олгохын эсрэг байгаа тул үйл явдал цаашид өрнөлтэй байх бололтой. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ