Хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой насыг 34 гэж тогтоожээ

Eagle.mn


Манай улсад эмэгтэйчүүд ихэвчлэн 30 наснаасаа өмнө хүүхэд төрүүлэх хандлагатай байдаг бол Европын орнуудад нөхцөл байдал тэс ондоо байдаг. Тэнд эмэгтэйчүүд 35 наснаас хойш хүүхэдтэй болох сонирхолтой байдаг бөгөөд үүнээс өмнө карьераа бүтээж, аялж, зугаалж, өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг танихад цаг хугацаагаа зарцуулдаг байна. Тэгэхээр үүнээс харахад хариуцлагатай, ухамсар суусан насандаа ээж болох нь зөв үү? Эсвэл аль болох залуу насандаа хүүхэд төрүүлэх нь зүйтэй юу?

Энэ асуултын хариултыг Техасын их сургуулийн доктор Жон Мироуски олсон тухай "МОМ" группт нийтэлжээ. Доктор Мироуски энэ сэдвээр судалгаа хийж, эрүүл эмэгтэй хүн 34 настайдаа хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой болохыг тогтоожээ. Учир нь 34-35 настай эмэгтэйчүүдийн эрүүл мэнд залуу бүсгүйчүүдтэй харьцуулбал илүү сайн байдаг гэж доктор Мироуски онцолж байна. Хэдийгээр логикоор бодоход залуу эмэгтэйчүүд илүү эрүүл байх магадлал өндөртэй мэт санагдах ч, докторын үзэж буйгаар 30-аас дээш насны эмэгтэйчүүд эрүүл мэндийн бүрэн үзлэгт орж, шинжилгээ тогтмол өгч, өөрийн хууч өвчин болон биеийн онцлогоо мэдсэн байдаг аж.

Мөн жирэмслэлт ба төрөлтийн үеэр эмэгтэй хүний бие маш их хэмжээний даавар ялгаруулдаг. Ийм их хэмжээний даавар нь эмэгтэй хүнийг залуужуулах эх үүсвэр болж өгдөг байна. Гэхдээ 34-35 насны эмэгтэйчүүдийн биед энэхүү даавар нь сайнаар нөлөөлдөг бол, 20-22 насны залуу бүсгүйчүүдийн эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай байдаг гэнэ.

Жон Мироускигийн гаргасан энэхүү онолыг сэтгэл зүйчид ч бас дэмжсэн байна. Тэд 34-35 настай эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд илүү тогтвортой болсон байдгийг онцолсон юм. Үүнээс гадна, 30-аас дээш насны эмэгтэйчүүд хамтрагчтайгаа илүү бат бөх харилцаатай байдаг бөгөөд тэд хариуцлагаа бүрэн ухамсарлаж, хүүхэд өсгөх тал дээр маш гүнзгий мэдлэгтэй болсон байдаг гэнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Элдэв бусын европ судалгаа авчирч их мэдэгч царайлагчид болимоор юмаа. Та нар цонхоороо хардаа зэгэл саарал утаа байна ийм орчинд өөрсдийгөө тэр европчууд шигээ өндөр наслана гэж бодоод байгаа юмуу. Эрт төрнө үү орой төрнөүү хүүхдээ зөв хүмүүжүүлж хариуцлагатай байх нь хувь хүний л төлөвшил юмдаа. Миний мэдэх 19тэйдээ төрсөн бүсгүйн гэр бүл элэг бүтэн нөхөртэйгөө хамт хүүхдүүддээ бүхнээ гээд л гэр ажил гээд явж байгаа ч гутраад сүйд майд болчихоогүй л байна. Харин хамаатны дүү 35тай мамалсан. Гэртээ байж тогтохгүй энэ нэг юмны хөлд нь хий орчихож гээд ээж нь үгээ хэлж байна. Хуучин үеээ л үгүйлээд байдаг юм шиг бгаа юм

    0 0 Хариу бичих
  2. Tiim shdee mongol emegteichudin dundaj naslalt edgeerees uur baigaa dundaj naslalttaiga haritsulj baij heden nasandaa turuh ni tohiromjtoig medneshde. Tegehgui teged dundaj naslalt n 70 bdg ulsig dagad 34, 35taida huhed turuleh bolj bnu

    0 0 Хариу бичих
  3. Энэ судалгааг монгол эмэгтэйчүүд дээр хийвэл өөр үр дүн гарах байх даа,

    2 0 Хариу бичих
  4. Зарим нь эрт гаргасан нь дээр гдг, аль залуу насаа хүүхэд гэр гэж өнгөрөөх судалгаагаар батлагдсан, тэд гутрамтгай уйдамхай хүүхдээ зөв хүмүүжүүлж чаддаггүй гэх мэт их бэрхшээл сөрөг үзэгдэл бдг гн. 30 наснаасаа эхэлж хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой гдг. 30-40 гэж бга ер нь бол

    5 0 Хариу бичих