С.Бямбацогт: Борлогдоогүй 30 000 орон сууцыг иргэдийн газраар солих нь зүйтэй

Eagle.mn


УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуулийн өдрийг Үндсэн хуульд заасан иргэдийнхээ үндсэн эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах тал дээр анхаарах, бодож эргэцүүлэх, хийж хэрэгжүүлэх өдөр гэж ойлгож байгаа учраас цэцэг өргөлтөд биш Утааны Эсрэг Ээж Аавуудын зохион байгуулсан хэвтээ жагсаалд оролцсон тухайгаа бичжээ. 

Тэрээр Агаарын бохирдлыг бууруулах УИХ-ын Ажлын хэсэгт байгаагийн хувиар  утаатай хэрхэн тэмцэх талаар иргэдийн санал бодол, шийдлийг авах үүднээс санал асуулга явуулсан байна. Гишүүний энэ тухай, "Нийтдээ 185 хүн саналаа бичгээр ирүүлсэнд талархаж байна. Тэдний олонх утаатай тэмцэх хамгийн зөв гарц, эн тэргүүнд шийдэх асуудал бол иргэдээ орон сууцжуулах, гэр хороолол руу дэд бүтэц татах гэсэнтэй санал нэг байна. Гамшгийн хэмжээнд хүрсэн утааны асуудал өчигдөр, эсвэл өнөөдөр гэнэт үүсчихээгүй. Утаа бол улс төржих сэдэв биш харин улсаараа хөдөлж, нэгдэж байж шийдэх асуудал. Үг хэлж шүүмжлэхээс, судалж байна гэж сууж алгуурлахаас илүүтэй тодорхой үйлдэл, дорвитой шийдэл нэн чухал.

Нэн түрүүнд өнөөдөр зах зээл дээр борлогдохгүй байгаа 30 шахам мянган орон сууцаар гэр хорооллын иргэдийн газар хашааг нь солих, урьдчилгаанд нь тооцох, гэр хороололд дэд бүтэц яаралтай татаж хашаандаа хямд үнээр халаалт дулаантай, утаа гаргалгүй ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх нь зүйтэй. Ажлын хэсгийн гишүүний хувьд энэ бодлогыг хэрэгжүүлэхэд би төрд түүчээ нь, ард түмний дуу хоолой нь болж ажиллах болно. Бодит шүүмжлэлээс зугтах биш сонсох, түүнийг ажил хэрэг болгохын төлөө тууштай зүтгэнэ" гэжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. demjij bnaa

    0 0 Хариу бичих
  2. Иргэдийнхээ санаа бодлыг сонсдог сайн гишүүн байна

    1 0 Хариу бичих
  3. Энэ Баямбацогт өөрийн шинэ нам байгуулаад Мангийн бузар луйварчдаас салах юм бол Монголын ард түмэнд олон сайн зүйл хийх чадвартай залуу,

    0 0 Хариу бичих
  4. Одоо орон сууцтай иргэд боломжтой нь шинэ байр/үнэтэй, зарагдахгүй байгаа/-нд өөрийн байраа оролцуулж бартерлаад, суларсан хямдавтар байранд нь гэр хорооллын иргэд орох арга замыг зохион байгуулах нэг шийдэл байна биш үү? Тэгээд чөлөөлөгдсөн хашааны газрын үнийг аль алинд нь шингээж тооцоо хийвэл утаа багасах болно гэж бодож байна. Ямар вэ хүмүүс ээ?

    0 0 Хариу бичих
  5. Одоо орон сууцтай иргэд боломжтой нь шинэ байр/үнэтэй, зарагдахгүй байгаа/-нд өөрийн байраа оролцуулж бартерлаад, суларсан хямдавтар байранд нь гэр хорооллын иргэд орох арга замыг зохион байгуулах нэг шийдэл байна биш үү? Тэгээд чөлөөлөгдсөн хашааны газрын үнийг аль алинд нь шингээж тооцоо хийвэл утаа багасах болно гэж бодож байна. Ямар вэ хүмүүс ээ?

    0 0 Хариу бичих
  6. Барилгын газрууд 30.0 байраа ард иргэдэд зүгээр өгнө гэж байхгүй.Байр авах хүмүүсд тодорхой шалгуурууд тогтооно.Тэр шалгуурыг давах хүн бараг олдохгүй.Наад Бямбацогт чинь ард иргэдийг хошгируулж байна.Засаг ард иргэдэд байр авах мөнгө гаргана гэж байхгүй.Ипотёкийн зээлд хамруулна гэх байх тэр зээл нь өндөр хүүтэй.Ингэж ард иргэд өрөнд орсоноос хашаа байшиниайгаа байсан нь хамаагүй дээр

    1 0 Хариу бичих
  7. Бусад иргэдтэй адилхан л санаа зовж байгаагаа илэрхийлж байгаан юун буруу байнаа ер нь... Харин ч иргэдийнхээ бухимдал, үзэл бодлыг сонсож байгаан зүгээр санагдаж байнао. Бусад гишүүд нь ядаж л ард иргэдтэйгээ сайн муугаа хэлүүлээд ч болов ойрхон байх л хэрэгтэй ш дээ. Тэгэж байж л тэдний үзэл бодлыг сонсож нэгийг бодийшдээ

    0 0 Хариу бичих
  8. 30.0 орон сууцыг иргэдийн газраар солих асуудлыг Бямбацогт шийдэхгүй.Бас л ард иргэдээр доог тохуу хийж байна.Инээдтэй биш байна уу.

    0 0 Хариу бичих
  9. АН 2012-2016 онд утаанд тэр 200 тэрбум гээд байгаагийн чинь 146 тэрбумыг зарсан баримт байгаа шүү. Бямбацогт зөв ярьж байна. МАН дотор ганц гайгүй гишүүн нь гэж боддог

    2 0 Хариу бичих
  10. Бямбацогтоо чиний барьсан барилга биш, чи яааж хүмүүст ганц машины үнэ хүрэхгүй газрыг нь авч байр өгөх гээв. Чадах юмаа донгосооч ээ. Хүний зовлонгоор наадахаа болиоч.

    0 1 Хариу бичих
  11. demjij bnaaa. byambatsogt gishuundee ajliin amjilt husiii

    1 0 Хариу бичих
  12. Хэдэн жил нгэж хоосон хуцах бм бэ. естой бутэхгуй нехер.

    0 1 Хариу бичих
  13. Худлаа худлаа наад Нөхөр чинь Иргэдийнхээ зовлонгоор Зоолох гэж МАНынхан болон Бямбацогт хэзээ байтлаа Иргэдийнхээ талд юм яридаг болчихоов, Ичих ч үгүй МАН-ынхан өөрснөө Иргэдийнхээ Эсрэг Татвар Тэтгэврийн нас нэмж Гишүүн Бямбацогт дэмжиж батлалцчихаад одоо тэгээд нэг л их сүрхий Утаа энэ тэр ярьж Шоудах эрх байна уу, МАН-ынхан Худлаа амалж Хуурч мэхлэх дээ гаргууд ш дээ

    0 1 Хариу бичих
  14. Хуцаад бай чи 200 тэрбумыг тэгээд салхинд хийсгэх тэгээд зүгээр байхуу чи бас хариуцлага хүлээгээд зайлчихдаа...

    0 0 Хариу бичих
  15. 60.0 халаагуур гэж байхаар хувийн сууцанд тогоор халдаг пар радиатор тавьдаг болсон байна.Халаагуур бол аваар осол ихтэй.Бага насны хүүхэд түлэгдэж болно.Манай залуучууд тогоор халдаг пар радиатор санаачоан хийснийг Солонгосчууд санаа авч нэвтрүүлсэн байдаг.Ийм санаачлагыг дэмжээрэй

    1 0 Хариу бичих
  16. Utaanii esreg hamgiin nen turuund hiih ajil bol ard irgedee oronsuutsjuulah yavdal shuu dee......yandantai yandangui heetei heegui zuuh yarij ter idsen ene idsen gj heruul hiij jonhuu hutgaj suuhaar oronsoronsuutsjuulah ajlaa yarij heleltsej tuluvluj suugaach UIH-ngishuud gesen tododgoltoi hunii orontsog luivarchidaa....Tsuuhun heden ard irged chin utaand hordoj,ajilguidel gazar avch urnuus urnii hoorond amidarch bn shuu dee.Uls orniihoo hund achaag ard irgeddee uuruulj, uursduu bolohoor yaj luivar hiij idej uuhuu gedgee l bodoj heruul hiij suuh yumaa...

    1 0 Хариу бичих
  17. Гэр хороололыг дэд бүтэцүүлэх ажлыг мөн орой сэтгэлээ дээ төрийн түшээд минь урд жилүүдэд зарсан тэр их мөнгөөр дэд бүтэцийн ажил хийсэн бол олон айл өрх яндагаа хурааж утаа буурах байсандаа

    1 0 Хариу бичих