2018 оны анхны түрүүг Ө.Бат-Орших хүртэв

Шинэ үндсэн хуулиа баталсаны түүхт 26 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан өчигдөр (1.13-нд) Монгол бөхийн өргөөнд болов. Барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд, харцага Ш.Уламбаяр тэргүүтэй 256 бөх хүч үзлээ. Шинэ оны анхны барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, начин Э.Энхбат үзүүрлэв. Харин их шөвөгт начин Б.Сангисүрэн, аймгийн харцага Д.Пүрэвдорж нар шалгарсан юм.

Тавын даваа

1. у/г Ө.Бат-Орших - а/а Б.Даваа-Очир

2. у/з Б.Пүрэвсайхан - у/н Ш.Шинэбаяр

3. у/х А.Цацабшир - у/н Ч.Цогбаяр

4. у/х Н.Батзаяа - у/н Б.Сангисүрэн

5. у/н Э.Энхбат - а/з Л.Батсайхан

6. у/н Ч.Баянмөнх - а/х Д.Пүрэвдорж

7. у/н Б.Батжаргал - у/н Д.Анар

8. у/н Э.Даш - у/н Ч.Хөхчирэнгэр

Зургаагийн даваа

1. у/г Ө.Бат-Орших - у/н Ч.Цогбаяр

2. у/н Э.Энхбат - у/н Ш.Шинэбаяр

3. у/н Б.Сангисүрэн - у/н Д.Анар

4. у/н Э.Даш - а/х Д.Пүрэвдорж

Долоогийн даваа

1. у/г Ө.Бат-Орших - у/н Б.Сангисүрэн

2. у/н Э.Энхбат - а/х Д.Пүрэвдорж

Наймын даваа

1. у/г Ө.Бат-Орших - у/н Э.Энхбат


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. http://ccmoney.club/3023177931768/ Mongolchuudaa ene hayagaar orj burtguuleed dollar olooroi 2 odort 300 dollar olloo. Olon ulsiin Visa cartaaraa tataj avhad shuud orj irj bn.

    0 0 Хариу бичих