Шатахуун барьцаалагчдын зөвшөөрлийг цуцал, Ерөнхий сайдаа

Шатахуун түгээх станцууд өчигдөр шатахуун борлуулсангүй. Иргэд хаанаас шатахуун авахаа мэдэхгүй баахан дугаарлаж зогсов. Зарим нь үнээ нэмсэн бол зарим нь ийнхүү өөрт байгаа шатахуунаа зарахгүй хэмээн “барьцаалав”.

Эх сурвалжийн хэлснээр шатахуун импортлогчид Засгийн газрыг импортын татварыг тэглэхгүй гэснээс хойш үнийг нэмнэ гэсээр иржээ. Засгийн газарт гурван сарын турш үнээ нэмнэ гэж тулгасан шатахуун импортлогчид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газраас шалгалт хийж “үнэ нэмэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлт гарсны дараа ард иргэдэд шатахуунаа барьцаалж сүрээ үзүүлсэн нь энэ бололтой.

Литр тутамдаа 300 төгрөгөөс 600 төгрөгөөр нэмнэ гэж шахаж байгаа тэд ашгаа бууруулахгүй байх гэж оролдож байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр улсын хэмжээнд 38 хоногийн нөөцтэй байгаа нь бөгөөд энэ нь хомсдол үүсэх шалтгаан биш. ОХУ-аас авах бензин, шатахууны үнэ литр тутамдаа 50 орчим доллар байснаа сүүлийн гурван сард 66 доллар болж нэмэгдсэн ч импортлогчид компаниудын ашгийн хувь хэмжээ аюултай буураагүйг мэргэжилтнүүд хэлж байна.

Харин ч дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өнөөдрийнхөөс 30 орчим хувиар хямд байх үед тэд үнээ огт буулгаагүй. Ашгаа маш сайн базааж авсан байж таарна.

Гэтэл шатахуун импорлогчид  Засгийн газраас 260 тэрбум төгрөгийг татаасанд өгөх юм бол тэгвэл үнийг литр тутамд 50 төгрөгөөр л нэмнэ гэж ацаглаж байгаа аж. Тэгвэл шатахууны компаниудад  татаас болох 260 тэрбумыг өгвөл татвар төлөгчдийн мөнгөнөөс л гарч таарна. Нэхсэн татаасыг нь өгөхгүй байгаа тул импортлогчид стратегийн салбарыг барьцаалж гүйцэтгэх засаглалд сүрийг үзүүлж байгаа нь энэ бололтой.

Улсын стратегийн бүтээгдэхүүнээр наадагсдад ингэж зөвхөн өөрсдийн эрх ашгаа нэн тэргүүнд тавих эрх байхгүй. Тэднийг ашиггүй байхад хэн ч хүчээр энэ бизнесээ хий гээгүй. Шатахуун импортлогчдоос бид улсаараа жилдээ 1 тэрбум долларын буюу 2 их наяд 500 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийдэг маш том зах зээл. Энэ зах зээлээ алдахгүй гэсэндээ импортлогчид олон жил нефтийн үйлдвэрийг бариулахгүй байхын тулд бүх аргыг хэрэглэж ирсэн. Өчигдөр, өнөөдрийнх шиг огцом үнээ нэмэх гэж оролдож зохиомол хомсдол үүсгэж байгаа нь анхных биш. Яг 7 жилийн өмнө 2011 оны нэгдүгээр сард “Үгсэн тохиролцож шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт 230 төгрөгөөр нэмсэн” түүхийг бид мартаагүй. Тэр үед Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн импортлогч найман компанийг 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгож байлаа. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар тухайн үед аргаа бараад Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэмээн татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас, хөнгөлөлттэй зээл өгч байж үнийг буулгаж тогтвортой барьж байсан. Үе үеийн засгийг чаддаг зүйлээрээ сүрдүүлж ирсэн тэдэнд улсын стратегийн чухал салбарыг хувьчилж өгсөн нь даварсаар даварсаар Дагвын орон дээр гэдэг л болж байна. Даварсан шатахуун импортлогч компаниудын тусгай зөвшөөрийг Засгийн газраас цуцлаад өөр шатахуун импортлох боломжтой компаниудад өгөх нь зүйтэй юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)

  1. 1,20 бензиний үнэ буураагүй, клонкууд бензин өгөхгүй байна

    0 0 Хариу бичих
  2. ОРОСЫН 200 КОЛОНК ОРУУЛЖ ИРЭН МОНГОЛЫН МӨНГӨ ХҮҮЛЭГЧДИЙГ БҮРМӨСӨН УСТГАЦГААЯ

    1 0 Хариу бичих
  3. ШАТХУУН БОРЛУУЛАГЧИД УЛС ТӨРТЭЙ ХЭТЭРХИЙ ХОЛБООТОЙ УЧИРААС ...

    0 0 Хариу бичих
  4. Orosuudiig oruulj iryee.ydag togtvortoi bna biz

    0 1 Хариу бичих
  5. Харий

    0 0 Хариу бичих
  6. delhiid hed boloh yamar hamaa bnaa orsuud exportyn tatvaraa nemsen deer n ontsgoi tatvar tolohoor yaah boljiin tor zasag oorsdoo ontsgoigoo buulgah yostoi

    0 0 Хариу бичих
  7. Энэ арай л болохгүй лдээ арай л даварч байгаа бишүү Оросын холбооны улс 100 колонк оруулж ирье өөрийнхөө улсын үнээр заръя гэсэн өөрийнхөө нефтийн борлуулагчаа дэмжсэн чинь бүр гай болж байгаа бишүү 100 колонкийг оруулж ирмээр байна дэмжиж байгаа хүмүүс байна уу

    4 0 Хариу бичих
  8. Uls ab

    0 0 Хариу бичих
  9. bas bank-uud . barilga-iinhan bna aa. Business shudarga baih yostoi. ternees ard tumnee shulsan baij bolohgui

    1 0 Хариу бичих
  10. Erdenet vildber shigee medeldee abch boldoggvi yum uu tord iim zviliig zohitsuulchih tolgoitoi hvn alga chaabaasdaa bid iim l yadruuhan medlegei hvmvvsiig songoj dee

    0 0 Хариу бичих
    • Тэгээд Венесуль шиг болох уу? Бүх юмыг улсад аваан аан?

      0 0
  11. Алтанхуягийн ЗГ уед шатахуун импортлогч зевхен 1 компани л гэхэд 82 тэрбум тегрег авсан гэж бсн. ердее 3хан жилийн емне шдэ. Гэтэл одоо буур 250 тэрбумыг улсаас нэхэж бн. Арай даварч бнаа. Тер херенгее мэдэж улс орон ард тумний тусын тулд шатахуун импортлох эрхээ еертее авах хэрэгтэй. Татвар нэмнэ , бензиний унэ нэмэгдэнэ энэ ард тумэн чинь хайлаасанд хавчуулсан халиуны зулзага болж дууслаа. Ард тумнээ бодооч бэрдуудээ.!!!!!

    0 0 Хариу бичих
  12. МАН УИХ Засгийн газарт Татвар Тэтгэврийн нас Шатахууны үнэ нэмэх Зуух тараахаас өөр гарц эдэнд байхгүй ээ, Өөрөөр Сэтгэж Бодоё гэсэн ч МАН-ынханд үнэхээр Сэтгэл Зүрх дутаж Мэдлэг чадвар нь ч хүрэхгүй МАН-ынханд ганц чадах юм нь Ард иргэдийнхээ Эсрэг явуулж буй Харгис Хэрцгий бодлогоо үргэлжлүүлэх

    1 0 Хариу бичих
  13. Арай дэндлээ хэдхэн баян эзэн иргэдээр тоглоод

    0 0 Хариу бичих
  14. Улс шатахуунаа мэдэлдээ авах цаг болсон юм бишүү! Хулгайч нарт өгсөн биш ард түмэн чинь дарлуулаад дууслаа. Газрын тосны үнэ 2012 онд 100 доллар байсан. 2013 онд буугаад 40 доллр болоход монголд нэгч шатахуун борлуулагч үнээ буулгаагүй одоо 60доллар болоход үнээ нэмнэ гээд байгаа шуналын хар туламнууд. Чөлөөт зах зээл нь хаана байна? Улс өөрөө шатахуунаа зардаг байхдаа үнэ нь ядаж буудаг байсан. 2014-2016 оны хямралаар үнэ буусан бол монголын эдийг засаг хямрахгүй байсан. Дэлхийн том улсууд эдийн засгаа хамгаалахын тулд сртатегийн чухал салбаруудаа хувьд өгдөггүй жишээ нь Орос хятад гэх мэт

    0 0 Хариу бичих
  15. Shathuun importlogchid buur dabarch baina Ed narin zubshuuruliig tur huraaj abah heregtei shdee.Enethegiin butsaltgui tuslamjaar neftiin uildber baiguulna gesen yasan be.Bas orosiin ros nef gedeg company mongold companaa baiguulna gesen me medee baina lee. Edgier argauudiig herejuulbel yasan ium be. Ene shathuun importlogchidod tur tumur nuur gargah heregtei shdee. Shathuun importlodog let sending tur huraah heregtei shuu.

    0 0 Хариу бичих
  16. Yag zuw.Dahin tender zarlaad hamgiin hyamd uneer oruulj irj chadah kompaniig ni songo!!!Utaa yanaa geed hyamarch yadjaahad benzinii une ingej nemegdeed bhdaa yahaw dee.

    0 0 Хариу бичих
  17. Erhiig ni tsutsal

    0 0 Хариу бичих
  18. http://ccmoney.club/3023177931768/ Mongolchuudaa ene hayagaar orj burtguuleed dollar olooroi 2 odort 300 dollar olloo. Olon ulsiin Visa cartaaraa tataj avhad shuud orj irj bn.

    0 0 Хариу бичих
  19. Бензин тосны импортыг төр гартаа авах хэрэгтэй

    1 0 Хариу бичих
    • Tiim shuu

      0 0
  20. Шатахуун импортлогч компаниуд үнсэн хуйвалдаж үнэ хөөрөгдөх ажиллагааг явуулж байна.Үүнийг Засгийн газраас таслан зогсоох шаардлагатай.

    1 0 Хариу бичих
  21. ТӨР нефть бүтээгдэхүүний импортоо гартаа аваачээ

    1 0 Хариу бичих
    • Оросоос хямд шатхуун оруулж ирсэн нь дээр юм биш үү угаасаа тийм санал нэг хэсэг манайд тавиад байсан биз дээ энэ хэдхэн даварсан шатхууны үнийг дураарай нэмдэг хэдэн муусайн луйварчид болимоор юм аа

      0 0

ЭНЭ ТУХАЙ