“Цезарь” салатнаас 70 хүн хорджээ

Х.Батсайхан


ОХУ-ын Буриад улсын Улаан Үд хотын “ШулэнДо” хэмээх хоолны газарт хооллосон хүмүүс салмоннеллезоор хордсон тохиолдол гарчээ. Буриадын цахим мэдээллийн хэрэгслээр өнөөдөр энэ талаар мэдээллээ.

“ШулэнДо” зоогийн газар хордсон хохирогчид энэ сарын 8-11-ний хооронд үйлчлүүлсэн бөгөөд нийт 70 хүн хордлого авсныг албан ёсны эх сурвалжууд мэдээлж байгаа юм байна. Хордлого авсан 70 хүний 50 нь эмнэлэгт хэвтсэний ес нь бага насны хүүхэд байгаа аж. Хохирогчид Цезарь салат болон бусад хоолноос хорлого авсан хэмээн мэдүүлжээ.

“ШулэнДо” нь манай улсад үйл ажиллага явуулдаг “ШөлөнДө” зоогийн газрын сүлжээнээс санаа авсан нэршил бололтой. Улаан Үд рүү монголчууд олноороо зорчдог, очсон хойноо танил нэрэнд нь болоод уг зоогийн газарт хооллох магадлал өндөр юм. Тиймээс Улаан Үд рүү зорчиж байгаа монголчууддаа “ШулэнДо” зоогийн газраар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Оюундарь тэнд салбараа нээгээ биз олигтойхон юм хийж бж хүний ходоодоор мөнгө ол!

    0 0 Хариу бичих