Европын холбооны "хар жагсаалт"-аас гаргахад дэмжлэг хүсэв

Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ад оруулах шийдвэр гаргасантай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын холбооны гадаад бодлого, Аюулгүй байдлын дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын дэд ерөнхийлөгч Федерика Могерини, Европын холбоог 2018 оны эхний хагаст даргалж буй Бүгд найрамдах Болгар улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Екатерина Захариева болон тус холбооны бусад 27 гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт тус тус захидал илгээж Монгол Улсыг Европын холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг хүсэлт болгов.
Захидалд Монгол Улсын Засгийн газар ардчиллын суурь зарчим болох нээлттэй, ил тод, сайн засаглалыг хөгжүүлэх дэлхий нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Европын холбоо хийгээд нийт гишүүн орнуудтай 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын холбооны хоорондын хэлэлцээрийн 38 дугаар зүйлийн хүрээнд татварын сайн засаглалыг хөгжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг дэмжих, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг нотлов. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форумын гишүүн болох хүсэлтээ холбогдох олон улсын байгууллагуудад албан ёсоор хүргүүлэхийн сацуу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын суурийг багасгах замаар ашгийг зувчуулахын эсрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 111 дэх гишүүн улс болсныг тэмдэглэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Европын холбооны дургүйг хүргэж байж улам чангалуулна даа

    0 0 Хариу бичих
  2. АРД ТҮМНИЙ ӨМЧ ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛЧИХААД ИЧИХЧ ҮГҮЙ ӨӨРСДИЙН ЮМ ШИГ ХӨЛС ХҮЧЭЭРЭЭ ОЛСОН ЮМ ШГ ЯВАХ ЮМДАА.БУЦААЖ АРД ТҮМЭН УЛС ОРОНДОО ӨГМӨӨР ЮМ.С.БАЯР; СҮ.БАТБОЛД; ЦОГТБААТАР; М.ЭНХБОЛД. ; Ц.НЯМДОРЖ; С.БАЯРЦОГТ ГЭСЭН ТОЛГОЙ ХУЛГАЙЧДАД ХЭРГИЙГ НЬ ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

    0 0 Хариу бичих
  3. Хятад шиг авлигач нартайгаа тэмцээц.гадаадад байгаа мөнгөө оруулж ирээч.ерөнхийлөгчийн заасан хугацаа дууссан.одоо ямар арга хэмжээ авч байна даа.Өкун шиг царайтай нөхрөө.Уул уурхайг зарж идсэн мөнгөө оруулах болоогүй юу.Засаг удахгүй огцорноо.ямар ажил хиивдээ.Ард түмэнд сайдууд ажилаа тайлагнаач нэг нэгээрээ.Хууль маш чанга байх ёстой.Цаазаар авах ялыг сэргээх нь зөв.Энэ тэнд б.гаа хууль бус хөрөнгө мөнгө монголд орж ирэхэд эдийн засаг дорохноо сэргэнэ.Цөөхөн хэдэн хулгайч нарыг цэгцэнд нь оруулахад ард түмэн бид тэмцэж арга хэмжээ авахад болно.

    0 0 Хариу бичих
  4. Ungasan hoinoo havchina gj l boljde manaih neeree butehgui ee

    0 0 Хариу бичих
  5. Баяр тэргүүтэй улсын хөрөнгө идэгчдийг баривлан хөрөнгийг нь улсын орлого болгохыг европууд шаардах нь гарцаагүй.

    0 0 Хариу бичих
  6. Оффшоорчдоо, авилгачдаа янцалж цэгцлэхгүй бол хар жагсаалтад ороод удахгүй бойкоотлуулах байлгүй. Эргүүтсэн луйварчид ичих нүүр ч байхгүйм даа.

    1 0 Хариу бичих
  7. Нөхөр Цогтбаатар та барагтайхан л байгаарай даа. Өөриигөө эхлээд офшороос асуудлуудаа нэг тииш нь болго. Дараа нь энэ Хятадад ба солонгост суугаа ДТГ ынхаа ажилтнуудыг цэгцэл. Наад визны наймаа чинь бүр дэндээд байгаа шүү. Элчин Ганхуяг.Ганболд.консул Мөнхэрдэнэ.Золзаяа.Болд. Төмөрбаатар нарыг татах асуудлуудыг яаралтай шиид.юуны чинь хар жагсаалт.

    1 0 Хариу бичих
  8. европууд сайдыг төрөөсөө хулгай хийдэг болхоор хар жагсаалтанд оруулсан байх өө

    0 0 Хариу бичих
  9. Гадаад харилцааны сайд оффшорчдоосоо зугтааж зүсээ хувиргаж сахал тавьжээ.Тэгсэн ч оффшорчид танина даа.

    0 0 Хариу бичих
  10. har jagsaaltaas uuriiguu chuluuluhiig huseed bgaa yumuu Mongoloo huseed bgaa yumuu

    0 0 Хариу бичих