Үндсэн хууль батлалцсан дөрвөн ахмадад шагнал гардууллаа

Eagle.mn


Үндсэн хуулийн 26 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндсэн хууль батлахад оролцсон дөрвөн хүнийг төрийн одон медалиар шагналаа. Тодруулбал, гавьяат эдийн засагч цолоор А.Бааст, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Лонжидсүрэн, Р.Чойжинням, Л.Батчулуун нарыг шагнав. Шагналыг УИХ-ын дарга М.Энхболд гардуулж баяр хүргэлээ. Тэрээр шагнал гардуулсныхаа дараа “Монгол Төрийн тэргүүний зарлигаар төрийн дээд цол одонгоор шагнагдсан та бүхэнд баяр хүргэе. Өнөөдөр Монгол Улсад Үндсэн хуулиа баталсан баярын өдөр тохиож байна. Одоогоос 26 жилийн өмнө Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэн байж ард түмнийхээ санал бодлыг асууж, ярилцан байж Үндсэн хуулиа баталсан. Энэ хуулийн хүрээнд олон арван хууль батлагдаж өнөөгийн нийгмийн амьдралыг зохицуулж байна. Үндсэн хуулийг тогтоосон улстөрч, нийгмийн зүтгэлтнүүдийг үе үеийн төр засаг харж хандаж байх ёстой юм. Та бүхний өнөөдрийн шагнал булган сүүлтэй байж, та бүхний ажил үйлс дэлгэрч байх болтугай” гэлээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)