Капитализмд ирээдүй бий юу

-Баялгийн тэнцвэргүй хуваарилалт нь хүн төрөлхтний гол бэрхшээл-

Дэлхийн эдийн засгийг атгадаг, хамгийн хүчирхэг 2000 гаруй хүн ирэх долоо хоногт Швейцарийн Давос хотноо цуглаж, ирээдүйгээ тодорхойлох гэж байна. Өндөр хөгжилтэй, баян орнууд “Энэ байдлаараа цаашдаа явах нь зөв үү” гэсэн асуултыг бие биедээ тавьж байна. 20 хүрэхгүй жилийн өмнө зүгээр л “хоол” мэтээр хардаг байсан орнуудаа тэд одоо огт өөрөөр хардаг болжээ. Бразил, БНХАУ зэрэг “жижиг” эдийн засгууд томрохын хэрээр томчуудын бодлогод нөлөөлөхөөр оролдох болж, уулзалт ч тэр чинээгээрээ сонирхолтой явагдаж байгаа юм.

Тус тусын мөрийг хөөсөн гуравдагч ертөнцийнхөн хоорондоо үгсэн лобби бүлэг үүсэх, бүр болохгүй бол тив, тивээрээ хуваагдаж эрх ашгаа хамгаалах сонирхолтой үйл явц үргэлжилж байгааг бид сүүлийн хэдэн жил ажигласаар байгаа билээ. Одоогоос хоёр жилийн өмнө, хямралаас дөнгөж өндийсний дараа дэлхийн улс орнууд төсөв танах бодлого барих тал дээр тохиролцсон. Гэвч өнгөрсөн хугацаанд амжилт олсонгүй. Ер нь ч тэгээд төсвөө олигтой танаа ч үгүй. Харин энэ удаагийн уулзалт бол капитализмыг цаашид оршин тогтнох уу үгүй юу гэдгийг шийднэ гэж эдийн засагчид таамаглаж байна. “Капитализмын механизм ажиллаж байна уу”, “Бид цаашдаа өсч дэвжих болов уу”, “Барууны эдийн засгийн хэв загвар одоогийн нөхцөлд тохирох уу” гэсэн асуултад тэд хариулж чадахгүй байгаа юм. Товчхондоо улс орнууд хариуцлагатай капитализмын шинэ концепцийг боловсруулах, олон талт санал бодлыг уралдуулж байна. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улсуудыг төлөөлж буй 2000 гаруй хүн эцсийн эцэст баялгийн тэгш бус хуваарилалт нь хүн төрөлхтний гол асуудал болоод байгаа гэсэн дүгнэлтэд санал нэгдэж байгаа юм. Энэ нь эдийн засгийн уламжлалт систем орвонгоороо өөрчлөгдөнө гэсэн үг билээ.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. HAR UHAANAAR BODOHOD MONGONII TOLOO HUN ALHAAS BUTSAHGUI NIIGEM ZAAVAL ZERLEG KAPITALIZM RUU ORDOG

    0 0 Хариу бичих