С.Батцэцэг, Э.Бэхбаяр нар дээд жиндээ аваргаллаа

Х.Батсайхан


Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ өчигдөр эхэлж, манай шилдэг бөхчүүд гал гарсан урамтай сайхан барилдаанаар үзэгч бөхийн хорхойтнуудаа баясгалаа. Өчигдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан болсон юм.

ОУХМ Д.Гомбодорж долоо, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг зургаа, гавьяат тамирчин Э.Бэхбаяр тав, ОУХМ Б.Шоовдор, Э.Даваачимэг дөрөв, ОУХМ Л.Төртогтох, спортын мастер Б.Бямбадорж нар анх удаа улсын аварга болцгоов. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг (59, 63, 65 кг), ОУХМ Д.Гомбодорж (66, 74, 79 кг) нар гурван өөр жинд улсын аваргын алдрыг хүртсэн юм. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-ын жингийн барилдаан болно.

Тэмцээний дүн:

Эрэгтэй

61 кг (20 бөх): 1. Э.Бэхбаяр (Хангарьд) 2. Ц.Чинзориг (Мэргэд хангай) 3. Б.Хаш-Эрдэнэ (Алдар), Т.Түвшинтулга (Аваргууд)
70 кг (28): 1. Б.Бямбадорж (Алдар) 2. Л.Батбаяр (Женко) 3. Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс), Г.Бэгзжав (Аваргууд)
79 кг (17): 1. Д.Гомбодорж (Мэргэд хангай) 2. Г.Төрболд (Женко) 3. Г.Цэрэнпунцаг (Хангарьд), Д.Төгс-Эрдэнэ (Аврагч)
92 кг (27): 1. Л.Төртогтох (Арслан) 2. Д.Гомбодорж (Аврагч) 3. Б.Өлзийсайхан (Хасу-Мегастарс), Ч.Алтангэрэл (Хилчин)

Эмэгтэй

55 кг (7): 1. Э.Даваачимэг (Хилчин) 2. Б.Болор-Эрдэнэ (Алдар) 3. Б.Халиунаа (Орхон, Ирээдүйн одод), Б.Хулан (Хангай хайрхан) 
59 кг (8): 1. Б.Шоовдор (Хасу-Мегастарс) 2. Э.Гантуяа (Хилчин) 3. Ө.Пүрэвсүрэн (Женко), А.Наранцацрал (Аваргууд) 
65 кг (7): 1. С.Батцэцэг (Хилчин) 2. О.Оюунтуяа (Хүч) 3. Г.Пүрэвцэцэг (Хасу-Мегастарс), Э.Цэвэгмид (Алдар)

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)