Малчид байгалийн гамшиг, цаг агаарын тааламжгүй нөхцлийг урьдчилан мэдэх нөхцөл бүрдлээ

Х.Батсайхан


Гэрэл зургийг nema.gov.mn-ээс авав

«Mercy Corps Mongolia» олон улсын байгууллагын төлөөлөгч Рамеш Сингх цаг агаарын байдлыг урьдчилан мэдээлэх систем боловсруулснаа Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд уржигдар гардуулж өгчээ.

Тус байгууллага нь “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг 2016 оноос хойш Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд дээрх системийг гардуулж өгсөн байна. Ингэснээр дэлхий даяар байрласан цаг уурын станцуудаас авагдаж, нэгтгэн боловсруулагдсан мэдээллийг малчид гар утсандаа цаг алдалгүй хүлээн авч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Цаашид цаг агаар, бэлчээрийн мэдээллээс гадна малын өвчний гаралт,  цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ зэрэг багц мэдээллийг хүргэхээр ажиллаж байгаа ажээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)