Саудын Араб эмэгтэйчүүд анх удаа хөлбөмбөгийн тоглолт үзлээ

Х.Батсайхан


Саудын Араб улс улс орондоо эмэгтэйчүүдийн эрхийг хангах талаар шинэчлэл хийж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд тус улсын эрх баригчид энэ оноос эхлэн эмэгтэйчүүдийг хөлбөмбөгийн тоглолт үзэх эрхтэй болгосон. Тэгвэл хууль хэрэгжсэн анхны тохиолдол өчигдөр бүртгэгдлээ.

Өчигдөр буюу баасан гаригийн орой Жидд цэнгэлдэх хүрээлэнд болсон хөлбөмбөгийн тэмцээнийг анх удаа эмэгтэй үзэгчид үзсэн байна. тэдгээр эмэгтэйчүүдийг цэнгэлдэх хүрээлэнгийн гэр бүлийнхэнд зориулсан хаалгаар оруулж, гэр бүлийнхэнд зориулсан суудалд суулгажээ. Хууль гарсантай холбоотойгоор Саудын Арабын цэнгэлдэхүүд эмэгтэйчүүдэд зориулсан гэр бүлийн хэрэгцээний хаалга, суудал гаргах ажлыг зохион байгуулсан юм.

Саудын Араб улс ийнхүү жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд бодит ажлууд хийж эхэллээ. Тухайлбал, тус улсын эмэгтэйчүүд энэ оны зургадугаар сараас эхлэн түүхэндээ анх удаа автомашины жолоо барих эрхтэй болох юм.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hulbumbug shig hereggui yum bhgui,ylanguya mongolchuud bagiin sportod hezee ch ahihgui

    0 0 Хариу бичих