Хятадад махны үнэ огцом өсч, нэг хонь 1500 юаньд хүрчээ

БНХАУ-д хонины махны үнэ өнгөрсөн оны эцсээр огцом өсчээ. 2017 оны арванхоёрдугаар сард нэг килограмм хонины махны дундаж үнэ 52 юань буюу найман ам.долларт хүрсэн нь 2016 оны мөн үеийнхээс даруй зургаан юаниар илүү байгаа аж. Синьхуа агентлаг энэ талаар мэдээллээ.

Дорнын анагаах ухаанд хонины махыг эр хүний чалх, дотоод хүч тамирыг нэмэгдүүлдэг, хүйтэн цаг агаартай хойд нутгийнханд гойд тохиромжтой хүнс гэж үздэг нь өвлийн улиралд эрэлт үүсгэж, энэ нь үнийн өсөлтөд нөлөө үзүүлж байгаа гэж уг мэдээлэлд дурдсан байна.  

Өнгөрсөн оны аравдугаар сард кг нь 44 юань байсан хонины мах оны сүүлээр өсч эхлэн одоо 52 юань болсон нь 2015 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр нэг хонь 1500 юанийн үнэ хүрэх нөхцөл үүссэн гэж Синьхуагийн мэдээлэлд дурдсан байв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Тиймээс Монголчууд чалхтай

    0 0 Хариу бичих
  2. Махаа урагшаа яг зарах болхоор шүлхий гарчидаг

    0 0 Хариу бичих
  3. Махаа урд хөрш рүүгээ аваачиж зарах юмсан

    0 0 Хариу бичих
  4. Хужаагийн махны үнэ энэ тэр ч яамай. ШТС аас сурвалжлага хийгээчээ. Хаалтын гэрээтэй юм уу?

    2 0 Хариу бичих