Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчдын сургалт зөвлөгөөн болж байна

Эрүүгийн цагдаагийн албаны харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга нарын сургалт, зөвлөгөөн үргэлжилж байна. Сургалт зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав хүрэлцэн ирж алба хаагчдад үүрэг чиглэл өглөө.

Удирдлагын манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулахад ач холбогдолтой энэхүү сургалт зөвлөгөөнд оролцогчдод хууль, эрх зүйн шинэчлэлт, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны бодлого, үйл ажиллагааны хэтийн төлвийн талаар мэдээлэл өгч, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг боловсронгуй болгох арга замын талаар санал солилцож буй юм. Сургалт, зөвлөгөөн энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Gaigui ee mongoliin tsagdaa harin ch gaigui shde.olon aaviin huu eejiin ohidiin dund zarim neg hogiin garuud bj l bga shde zuvhun tiim garuudaar buhel buten ene salbariig harluulj bolohgui ee nuhuduu.harin haritsaanii soyoliin talaar tsagdaa shig ih surgalt uureg daalgavar ugdug gazar mongold lav bhgui uur haana irgedtei soyoltoi harits gedg uureg daalgavar ugdug gazar bdgiin medehgui l yum bn.

    0 0 Хариу бичих
  2. Даргынхаа үгнээс гардаггүй мэдлэг чадвар 0 даанч арчаагүй дээрэлхүү боловсролгүй цагдаа нарыг ч сэтгэлгээг өөрчлөх амаргүй дээ. Хөөрхийс. Мөнгө өгчихөөр хүнд бол өөрөөр ханданааа

    0 0 Хариу бичих