БНХАУ дахь монголчууд “Ид шидийн уут 2018” аяныг дэмжин хандив цуглуулжээ

А.Санчир


БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо, БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбоо хамтран “Лантуун дохио” ТББ-ын санаачилсан “Ид шидийн уут 2018” аяныг дэмжих хандивын арга хэмжээг зохион байгуулжээ. Аяны хүрээнд БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбоо БНХАУ-ын 25 хотод суралцаж буй оюутан залуусыг нэгтгэн нийт 17.943 юанийн хандив цуглуулж 500 цүнх, хичээлийн хэрэглэл илгээсэн байна.

Мөн БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо нийт төгсөгчдөө уриалан нийт 6.5 сая төгрөгийн үнэ бүхий хүүхдийн малгай, бээлий, цамц, хичээлийн хэрэглэл, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, амттан болон нэг сая төгрөгийн гурил үнэ бүхий гурил, “Тэнгэрийн хишиг” компанийн 500 мянган төгрөгийн үнэ бүхий гурилан бүтээгдэхүүн зэрэг нийт 200 хүүхдийн бэлгийг “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхланд гардуулан өгчээ. Тэрээр энэхүү бэлгийг хорих ангид ял эдэлж буй эхчүүдийн хүүхдүүдэд өгч тэднийг баярлуулах болно гэдгээ хэлжээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)