2018 онд Монголд болох олон улсын тэмцээн уралдааны тов гарлаа

Eagle.mn


Монгол Улсад 2018 онд олон улсын чанартай 10 тэмцээн уралдаан болно. Энэ жил манай оронд ДАШТ нэг, Азийн АШТ дөрөв, Зүүн Азийн АШТ хоёр болох бол дөрвөн олон улсын тэмцээн уралдаан болох бөгөөд дээрх тэмцээн уралдааны зардалд Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа юм. Тухайлбал, пауэрлифтингийн ДАШТ есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-нд болох бөгөөд энэ жилийн хамгийн том тэмцээн нь энэ. Мөн бодибилдинг, фитнессийн Азийн АШТ дөрөвдүгээр сарын 27-30-нд болох бол мотоциклийн бартаат замын Азийн АШТ наймдугаар сард, самбо бөхийн Азийн АШТ зургадугаар сарын 14-17-нд, уран сайхны гимнастикийн Азийн АШТ тавдугаар сард, жүдо бөхийн Зүүн Азийн АШТ зургадугаар сарын 17-26-нд, чөлөөт бөхийн “Монголиа опен” олон улсын тэмцээн тавдугаар сард,  боксын “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн зургадугаар сарын 24-30-нд, ширээний теннисний “Монголиан кап” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 8-9-нд, гүйлтийн цанын олон улсын тэмцээн гуравдугаар сарын 17-18-нд болох тов гарчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Жүдо бөхийн "ЧИНГИС ХААН" Грампри яагаад байхгүй байгаан?

    0 0 Хариу бичих