Хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдэд 40-80 сая төгрөг олгохоор боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нар санаачилж өргөн мэдүүлсэн юм. Тагнуулын байгууллагын гаргасан бүрэн бус мэдээллээр улс төрийн хилс хэрэгт 36600 гаруй хүн хэлмэгдсэнээс 30220 нь цагаатгагдсан байна. Үлдсэн 5400 орчим хүний хэрэг материал нь олддоггүй, зарим хэрэг материалыг хэргийн зүйлчлэлийн дагуу эцсийн байдлаар тодруулах шаардлага гарч байгаа ажээ. Иймээс эдгээр хүмүүсийн хэрэг материалыг хянан шалгаж цагаатгах ажлыг хийх ёстой гэж үзэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болсон учраас хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өөр аргагүй байжээ. Хууль батлагдсанаар 2020 он дуустал хоёр жилийн хугацаанд өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх юм байна.

Хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хилс хэргээр цаазлагдсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгох юм байна. Мөн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгохоор болж байна. Энэ нь одоогийн орон сууцны зах зээлийн ханшаар харьцангуй хямд үнэтэй 1-2 өрөө сууцны жишиг үнэтэй дүйцнэ гэж үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Хэлмэгдсэн хүний зээ нь авч болно биздэ яг төрсөн хүүхдүүд нь өнгөрсөн бхад

    0 0 Хариу бичих
  2. Хусах нэг ч хусч л байгаа даав

    0 0 Хариу бичих
  3. Жил бүр хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдэд мөнгө өгөх асуудал гарах юм. Нөхөн төлбөр өгч дуусаагүй юм уу. Давхцуулаад дунд нь завшилт явагдах вий. Нэг мөсөн нийт үлдсэн нөхөн төлбөрийг нь шийдээд хаачихвал яадаг юм бэ

    0 0 Хариу бичих
    • Haana bichig barimtaa abch ochih be

      0 0